Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ням гарагт буюу тавдугаар сарын 24-ний мэдэгдэлдээ "Ирантай хэлэлцээ хийхэд яарах шаардлагагүй" хэмээжээ. Тэрээр өөрийн цахим хуудастаа бичихдээ "Ормузын хоолойгоор Ираны хөлгүүдийг дамжин өнгөрөхийг хориглосон нь тохиролцоонд хүрч, гарын үсэг зурах хүртэл үргэлжилнэ" гэсэн байна.
Ираны "Хувьсгалт гвард"-тай холбоотой “Tasnim” агентлаг мэдээлэхдээ АНУ боломжит тохиролцооны зарим зүйлд саад хийсээр байна гэсэн юм. Тухайлбал,Техран царцаасан хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлагыг АНУ хүлээн авахгүй байна гэж тус агентлаг мэдээлжээ.
Бямба гарагт буюу тавдугаар сарын 23-нд Доналд Трамп хэлэхдээ "Ормузын хоолойг буцааж нээх энхийн хэлэлцээрийн талаарх харилцан ойлголцлын санамж бичгийг бараг хэлэлцэж дууссан" гэсэн юм. Ингэж хэлснээсээ нэг хоногийн дараа л Доналд Трамп хэлэлцээ хийх гэж яарах шаардлага байхгүй талаар мэдэгдэв.
Хоёр тал хэд хэдэн асуудал дээр санал зөрөлдсөөр байгаа юм. Тодруулбал, Ираны цөмийн хөтөлбөр, Израил Ливанд хийж буй дайн, Иранд тавьсан хориг, Техраны хөрөнгийг царцаасныг чөлөөлөх гэх мэт асуудал дээр хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй байна.
Трампын захиргааны ахлах албан тушаалтан ням гарагт хэлэхдээ Ирантай Ормузын хоолойг нээх тал дээр зарчмын хувьд тохиролцсон гэжээ. Мөн АНУ Ираны онгоцнуудад тавьсан хоригоо цуцалж, Иран өндөр түвшинд баяжуулсан уранаа устгана гэж тохиролцсон байна. Ираны Дээд удирдагч Аяатолла Можтаба Хамэнэй хэлэлцээрийн ерөнхий хүрээг хүлээн зөвшөөрсөн гэж АНУ ойлгож байгаа гэдгийг тэр эх сурвалж хэлжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
