Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"Үндэсний их баяр наадам" болоход сар гаруйхны хугацаа үлдлээ.
Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойнууд тохиож давхцаж буй тул 1024 бөх зодоглоно.
Улсын баяр наадамд 512 бөх барилдсан тохиолдолд заавал хоёр удаа түрүүлж "аварга" цолонд хүрдэг бол 1024 бөхөөс түрүүлсэн бөхөд "аварга", үзүүрлэсэн бөхөд "арслан" цол олгох хуультай. Харин 1024 бөхийн барилдаанд "арслан" цолтон үзүүрлэвэл шууд "аварга" цол хүртээх заалт бий. Гэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хуульд 512 бөхөөс ес даван түрүүлсэн "арслан" цолтой бөх 1024 бөхтэй наадам ахин ес даван ҮЗҮҮРЛЭСЭН бол "Улсын аварга" болно гэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл улсад нэг удаа түрүүлээд байгаа Улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нар энэ жил ес даван үзүүрлэхэд л "Улсын аварга" цолтны эгнээнд нэмэгдэнэ. Харин өмнө нь 1024 бөх барилдахад ес даван үзүүрлэж "Улсын арслан" болсон Р.Пүрэвдагва, Б.Орхонбаяр нар ес даван үзүүрлэсэн ч "аварга" болохгүй. Зөвхөн чимэг л нэмнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
