НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

“Шахмал түлш хямд байгаа учир утаа ихэссэн” хэмээн ярьж зогссон Д.Ихбаяр НИТХ-ын даргаар томилогдоод нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан ердөө хоёр удаа хуралдаж, 27 асуудал хэлэлцэхээс хоёр л асуудал хэлэлцсэн аж. Учир нь хуралдааны ирц бүрдэхгүй байгаагаас хэд хэдэн хуралдаан хойшилсон байна.

Зарим эх сурвалжийн мэдээллээр, Д.Ихбаярыг томилогдсоноос хойш НИТХ-ын төлөөлөгчид түүнийг “ажлаа мэдэхгүй” хэмээн шүүмжилж, хуралдаанд оролцох төлөөлөгчдийн тоо эрс багасжээ. Улмаар хэлэлцэх асуудлууд хойшилж нийслэлийн ажил гацаж буй нь удирдлагын хариуцлагын асуудал гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна.

Угтаа НИТХ-ын даргын гол үүрэг нь Нийслэлийн 45 төлөөлөгчийг нэгтгэж, хуралдааны сахилга, зохион байгуулалтыг хангах байдаг. Гэтэл өнөөдөр НИТХ дээр эсрэг нөхцөл байдал үүсээд байна. Ирцээ бүрдүүлж чаддаггүй, хэлэлцэх асуудлаа цагт нь оруулж чаддаггүй, хурал удирдах чадвар сул байгаагаас болж нийслэлийн бодлогын шийдвэрүүд удааширч байгаа юм.
Д.Ихбаяр нь эрхзүйч, хэл шинжээч, Япон судлаач мэргэжилтэй. Түүний улс төрийн гараа Ардчилсан намаас эхлэлтэй. Харин хожим анхны ажлын хамтрагч, багын найз Н.Учралтай нэгдэж, МАН-д элссэн байдаг. Түүний улс төрийн карьераас гадна олон нийтийн анхааралд оруулсан нэг өнцөг нь 2021–2022 онд нийслэлийн ЗДТГ-ын Агаар, орчны бохирдол, ногоон байгууламж хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа “Иргэд үнэ хямд учраас сайжруулсан түлш их түлж байна” гэж хэлсэнтэй холбоотойгоор албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан явдал юм. Улмаар 2024 оны орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдож, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга, цаашлаад НИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.

Ажлын туршлага:

2013-2014 Баянгол дүүргийн ЗДТГ, ГБХЗХХ-ын дарга

2008-2009 Их Засаг Олон Улсын Их Сургууль, Гадаад харилцааны мэргэжилтэн

2009-2013 Их Засаг Олон Улсын Их сургууль, Лицей сургуулийн захирал

2014-2016 Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ын дарга

2016-2018 Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, ХХҮХ-ын дарга

2020-2024 НИТХ-ын төлөөлөгч

2024-2026 хүртэл НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн даргааар тус тус ажиллаж байжээ.

 

 

Х.Нямбаатар: Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Энэ улс хуультай шүү. Хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай

58 мин

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

1 цаг 20 мин

Төрөх эмнэлэгийн тасгийн эрхлэгчид ял оноожээ

1 цаг 22 мин

Т.Аубакир: Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасна

2 цаг 43 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

6 цаг 12 мин

“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ

6 цаг 29 мин

"Арсенал" клуб 22 жилийн дараа лигийн түрүүгээ ахин хүртлээ

8 цаг 35 мин

ЦЕГ: НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулаагүй мэдүүлэг авсан. Ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй байна

8 цаг 40 мин

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь

9 цаг 8 мин

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

Өчигдөр 16 цаг 09 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

Өчигдөр 11 цаг 56 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

Өчигдөр 11 цаг 36 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

Өчигдөр 11 цаг 06 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

Өчигдөр 09 цаг 40 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

Өчигдөр 09 цаг 29 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Т.Аубакир: Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасна

2 цаг 43 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

Өчигдөр 11 цаг 06 мин

“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ

6 цаг 29 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

Өчигдөр 09 цаг 40 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2026-05-14

ЦЕГ: НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулаагүй мэдүүлэг авсан. Ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй байна

8 цаг 40 мин

Сурталчилгаа