Тэрээр уг асуудлын талаар хэвлэлд мэдээлэл өгөхдөө: 

Цэргийн байгууллага, тэр дундаа хилийн цэргийн алба гэдэг өндөр хариуцлагатай, сахилга бат, зохион байгуулалттай байх ёстой. Ямар нэг дүрмийн бус харилцаанаас үүдэн, цэргийн албанд мордсон хүний үр бэртэж, гэмтэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох ёсгүй. Тиймээс албан хаагчдын аюулгүй, эрсдэлгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, дүрэм журам, стандартын сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Зүй бус харилцаанаас үүдэн цэргийн эрүү мултарсан, гэмтсэн, чих сэтэрсэн гэдэг асуудал үүссэн. Эдгээр цэргийн ангийн удирдлагууд Улаанбаатар хотод ирсэн. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Үүнийг шалган тогтоох хэрэгтэй. Хэрэв албан хаагчтай дүрмийн бус харилцаж, эрүүл мэнд, амь насыг нь хохироосон бол хуулийн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс эдгээр асуудал дээр хууль, хяналтын байгууллага ажиллаж байна. Бид албан хаагч бэртэж, гэмтэхийг тохиолдол гэж авч үзэж болохгүй. Энэ бол тухайн ангиудын удирдлагатай шууд холбоотой асуудлууд. Эрсдэл хохирол гаргахгүй байх, зохион байгуулалтыг хийх, үйл ажиллагааг сайжруулах шаардлага байна гэсэн юм.