Сон Хын Мин хөгжөөн дэмжигчдэдээ хандан уучлал гуйсан зурвас бичжээ
Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч, дэлхийн хөлбөмбөгийн шилдэг "оддын нэг" Сон Хын Мин өөрийн замналынхаа хамгийн хүнд хэцүү, шаналгаатай мөчүүдийн нэгтэй нүүр тулсны дараа хамгийн түрүүнд хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйсан нь олон сая шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг шимшрүүллээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхих болсон харамсалтай ялагдлын дараа Сон Хын Мин өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэл хөдлөм зурвас нийтэлжээ. Тэрээр "Биднийг үргэлж дэмжиж, урам зориг өгдөг та бүхнийхээ итгэлийг алдсандаа маш их харамсаж байна. Бид илүү сайн тоглох ёстой байсан ч хүссэн үр дүндээ хүрч чадсангүй. Энэ бүхэн миний буруу бөгөөд ахлагчийн хувьд хангалттай сайн байж чадсангүйд намайг уучлаарай" хэмээн бичсэн байна.
Сон Хын Мин нь үргэлж шигшээ багийнхаа төлөө бүхнээ зориулж, бэртэл гэмтэлтэй байсан ч талбайд гарч тоглодог гэдгээрээ алдартай. Түүний энэхүү хичээл зүтгэлийг мэддэг хөгжөөн дэмжигчид түүнийг буруутгахын оронд харин ч өрөвдөж, урам зориг өгсөн сэтгэгдлүүдийг хөвөрүүлсээр байна. Эх сурвалж: koreaboo.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.