ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ
Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр "Бодь интернэшнл" ХК-ийн 100 саяын авлигын хэрэгтэй холбоотойгоор үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн юм.
Ийнхүү өнөөдөр үдээс хойшхи чуулганы хуралдаанаар түүнийг томилгоог Ерөнхий сайд УИХ-д танилцуулж, ЗГХЭГ-ын даргаар томиллоо.
Б.Бат-Эрдэнэ 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2003-2012 онд “Силк Роуд трейвел” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
2010-2011 онд “JCI Монгол”-ын ерөнхий нарийн бичгийн дарга
2010-2012 онд НАМЗХ-ны удирдах зөвлөлийн дарга
2012-2015 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга
2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх
2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
2019-2020 онд Эрдэнэт хотын Хөгжил, бодлого, судалгааны хүрээлэнгийн тэргүүн
2020 оноос "ББ САН"-ийн үүсгэн байгуулагч
2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
2022-2024 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Хөрөнгө орлогын мэдүүлэг,
Өөрийн орлого: ₮76 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: ₮28.800 сая
Нийтийн орон сууц 1: ₮450.000 сая
Автомашингүй
Газар: Өмчлөх-400м2-1 / ₮100 сая/
Хадгаламж: ₮32 сая
Зээлийн үлдэгдэл: ₮215 сая
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.