“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)” энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Монгол Улс тус хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд хуралэхлэхэд зургаа хоног үлдээд байна. Нийслэлээс “COP17”-ын үндсэн арга хэмжээг зохион байгуулах “Хөх бүс”-ийн түр байгууламж, барилга угсралт болон бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар хурлын бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр "COP17"-ын хурлын талбайд ажиллаж, нийслэлээс зарласан ажлуудыг гүйцэтгэж буй шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын явц болон захиалагчийн хяналтыг шалгалаа. Мөн ногоон байгууламжийн өнгө үзэмж, орчны тохижилтыг сайжруулж, үлдсэн ажлуудыг богино хугацаанд чанартай дуусгахыг холбогдох албаныханд чиглэл болголоо.

6a7ad6460e1ea02d0ac51366

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва“Бид COP17-оор дамжуулан хүргэх мессежээ гурван үндсэн чиглэлээр харж байна. Нэгдүгээрт, бидэнд өнөөдөр тулгамдаж буй ямар асуудлууд байна, тэдгээрийг олон улсын байгууллага болон бусад оролцогч талуудтай хамтран хэрхэн шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Хоёрдугаарт, улсын төсөв, хөрөнгө зарцуулан олон улсын томоохон хурлыг зохион байгуулж байгаагийн ач холбогдол, үр өгөөжийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэнэ. Гуравдугаарт, Улаанбаатар хот “COP17”-г эх орондоо зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрэх боломжтой вэ гэдгийг олон улсад харуулах зорилготой. Эдгээр зорилго, мессежийг хүргэхэд бидний өдөр тутам хийж байгаа жижиг ажил бүр чухал. Тухайлбал, хоол, хүнсний чанар, логистик, үйлчилгээ болон хурлын дотоод зохион байгуулалт зэрэг бүхий л үйл ажиллагаанаас оролцогчдод Монгол Улс, Улаанбаатар хотын талаарх ойлголт, үнэлэмж бүрдэх учраас ажилдаа хариуцлагатай, анхааралтай хандахыг хүсье” гэв.

Хөх бүсэд Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан болно. Өөрөөр хэлбэл, улс орнууд цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлаар албан ёсны хэлэлцээ хийж, нэгдсэн шийдвэрт хүрэх үндсэн талбай юм.

Харин Ногоон бүсэд олон нийтэд зориулсан арга хэмжээ, үзэсгэлэн, форум, инновац, төсөл, технологийн шийдлүүдийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучууд болон бусад оролцогч талууд өөрсдийн үйл ажиллагаа, санаачилгыг танилцуулах боломжтой.

Тус хуралд 100 гаруй орны 8000-10000 орчим зочин, төлөөлөгч оролцох юм.

6a7ad6a60e1ea02d0ac51368

6a7ad6bf0e1ea02d0ac51369

6a7ad6c90e1ea02d0ac5136a

6a7ad6d60e1ea02d0ac5136b

6a7ad6e40e1ea02d0ac5136c

6a7ad6f80e1ea02d0ac5136d

6a7ad7060e1ea02d0ac5136e

6a7ad7120e1ea02d0ac5136f

6a7ad71f0e1ea02d0ac51370

6a7ad72c0e1ea02d0ac51371

6a7ad7340e1ea02d0ac51372

6a7ad73b0e1ea02d0ac51373

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.