“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүлжээ
 

Ерөнхий сайд Н.Учрал, УИХ, Засгийн газрын гишүүд Эрдэнэс Тавантолгой компанийн баяжуулах үйлдвэрт ажиллаж байна. 

Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүлсэн талаар мэдээллээ. Засгийн газар ногдол ашгийг татвар бууруулж, тэтгэвэр, цалин нэмж, үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээнд зориулна гэв. Мөн 1072 хувьцааг үржүүлж, өвлүүлж, бэлэглэх, арилжиж, худалдах эрх бодитоор нээх ажил үргэлжилж байна гэлээ. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр энэ оны хоёрдугаар сард ашиглалтад оржээ. Зургаадугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. Одоогоор 4.5 сая тонн нүүрс баяжуулаад байгаа аж. Цаашдаа жилд 10 сая тонн нүүрс баяжуулах боломжтой, 5.5 сая тонн баяжмал гаргадаг болохоор төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.