Барилгын салбарт байгальд ээлтэй, дэвшилтэд Thermocure технологийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллаж байна

Барилгын салбарт байгальд ээлтэй, дэвшилтэд Thermocure технологийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллаж байна
Гэрэлт Тамара ХХК-ийн захирал Б.Олзцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын PINECO Co., Ltd компанийн гүйцэтгэх захирал Пак Жүн Ү, төслийн багийн ахлах Ким Чан Жү нар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын барилгын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудлаар уулзалт хийлээ.
Гэрэлт Тамара ХХК нь БНСУ-ын PINECO Co., Ltd компанитай хамтран Монгол Улсын барилгын салбарт шинэ, байгальд ээлтэй техник, технологи, шийдлийг нэвтрүүлэх зорилгоор ThermoCure технологийг эх орондоо нутагшуулах чиглэлээр ажиллаж байна.
Энэ хүрээнд технологийн үр дүнг тодорхойлох туршилт, судалгааны ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, барилгын салбарын инженер, техникийн ажилтнуудад зориулсан сургалтуудыг зохион байгуулсан билээ.
ThermoCure технологи нь БНСУ-ын PINECO компанийн хөгжүүлсэн, хүйтэн нөхцөлд бетон бэхжихэд шаардлагатай дулааны горимыг хангах халаалттай бэхжүүлэлтийн систем юм. Энэхүү технологи нь өвлийн улиралд бетон цутгалтын чанар, бэхжилтийг сайжруулахын зэрэгцээ эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чиглэдэг.
Уулзалтаар ThermoCure технологийн туршилт, нэвтрүүлэлтийн явц, цаашдын хэрэгжилт, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцож, Монгол Улсын барилгын салбарт байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.