“Орчин цагийн тө банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын дээд хэмжээний хурал эхэллээ

“Орчин цагийн тө банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын дээд хэмжээний хурал эхэллээ

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанк “Орчин цагийн төв банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт Олон улсын хурлыг 2024 оны 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.  Энэхүү Олон улсын хурлыг Монголбанк Азийн хөгжлийн банк (АХБ), Олон улсын Төлбөр тооцооны банк (ОУТТБ), Олон Улсын Валютын Сан (ОУВС) болон Дэлхийн банктай хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн Бреттон Вудсын “Дахин зохион бүтээх хороо” болон Монголын Банкны Холбоо энэхүү үйл ажиллагааны стратегийн түншээр хамтран ажиллаж байна.

content 1111 449442617 4602967569

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүндэт профессорууд, өндөр түвшний бодлого боловсруулагчид хуран цугларч, Төв банкны цаашдын хөгжлийн чиг хандлага, дэлхийн эдийн засаг болон бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

content 1111 449073047 5036396688

content 1111 449766222 1325284011

Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай танилцуулсан бол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ОУВС-гийн Гүйцэтгэх захирал хатагтай Кристалина Георгиева хурлын төлөөлөгчдөд цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн бол ОУТТБ-ны Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Тао Жанг нар нээлтийн үг хэлснээр хурал эхэллээ.

content 1111 449445635 3225612075

content 1111 449803429 4787832081

content 1111 449055170 2865835003

content 1111 448807006 1441692099

Эхний өдрийн хурлаар мөнгөний бодлогод тулгарч буй сорилтууд, ялангуяа байгалийн баялаг ихтэй улсууд дахь гол сорилтууд болон санхүүгийн салбарын зохицуулалтыг хэлэлцэнэ. Тухайлбал, байнгын өөрчлөгдөж буй макро эдийн засгийн орчин нь мөнгөний бодлогод шинэ сорилтуудыг бий болгохын зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

content 1111 449072463 3649020278

content 1111 448741648 1004647134

Хоёр дахь өдрийн хурлаар санхүүгийн системийг ногооруулах болон Төв банкны цахим мөнгөний талаар хэлэлцэнэ. Тухайлбал, хурлын дөрөв дэх хэсгийн гол сэдэв нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжихүйц санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх тухайд чиглэнэ. Харин хурлын сүүлийн хэсэгт Төв банкны цахим мөнгөний ач холбогдол, болзошгүй эрсдэлийн тухай болон дэвшилтэт технологитой холбоотойгоор төлбөр тооцооны систем хэрхэн өөрчлөгдөж буй талаар хэлэлцэх болно.

content 1111 450438020 3984182632

Энэ удаагийн Олон улсын хуралд Хонконгийн Төв банкны Ерөнхийлөгч Эди Ю, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улсын Төв банкны Ерөнхийлөгч Нандалал Верасингхэ, БНСУ-ын Төв банкны Дэд Ерөнхийлөгч Жае Вон Ли болон Олон улсын санхүүгийн байгууллагуудын бүс хариуцсан захирлууд оролцож буйгаараа онцлог бөгөөд өргөн цар хүрээг хамарч байна.  

content 1111 449409171 4010948863

content 1111 449468479 3739587283

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.