Дашинчилэн-Өлзийт-Мөрөнг холбох босоо тэнхлэгийн хатуу хучилттай 120км авто замын хучилтын ажлыг эхлүүлжээ

Дашинчилэн-Өлзийт-Мөрөнг холбох босоо тэнхлэгийн хатуу хучилттай 120км авто замын хучилтын ажлыг эхлүүлжээ

Булган аймгийн Дашинчилэн сумаас Архангай аймгийн Өлзийт сум болон Хөвсгөл аймгийн Мөрөн, Тариалан сумдыг холбох 120км хатуу хучилттай авто замын нэгдүгээр үе болох 4см-н зузаантай хучилтын ажлыг наймдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн байна.

Харин есдүгээр сарын 05-ны өдрөөс хоёрдугаар үе буюу 3см-н зузаан бүхий хучилтыг эхлүүлж, улмаар Дашинчилэн сумаас Өлзийт сум хүрэх чиглэлийн 65км авто замыг аравдугаар сарын эхэнд дуусгахаар төлөвлөжээ. Уг авто замын нийт зузаан 7см болох аж. Гүйцэтгэгч компани нь уг босоо тэнхлэгийн 120км авто замыг энэ оны 11-р сард бүрэн ашиглалтанд өгөхөөр төлөвлөн, ажиллаж байна.

Эргэн сануулахад, дээрх авто замын хатуу хучилтын ажил хийгдээгүй 10 жил хүлээгдсэн билээ.   

Эх сурвалж: Sod media

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.