Ерөнхий сайд Н.Учрал: ЕСБХБ-ны зүгээс Монгол Улстай 200 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгуулахад бэлэн болоод байна

Ерөнхий сайд Н.Учрал: ЕСБХБ-ны зүгээс Монгол Улстай 200 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгуулахад бэлэн болоод байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: 

"Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны зүгээс Монгол Улстай 200 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгуулахад бэлэн болоод байна. Үүний зэрэгцээ Дэлхийн банкны шинэ хөрөнгө оруулалтын урсгал манай улсыг чиглэж байгаа бөгөөд олон улсын санхүүгийн байгууллагуудын идэвхжил нэмэгдэж байна.

Энэ удаагийн олон улсын хурлын үеэр хиймэл оюун ухааны ногоон дата төслийн хүрээнд хамгийн багадаа 2 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд талууд өндөр хүлээлттэй байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий есөн томоохон хөрөнгө оруулагчтай хийх үр дүнтэй уулзалтуудыг албан ёсоор энэ долоо хоногийн пүрэв гаригт эхлүүлнэ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зохион байгуулалтын явц нэгдсэн хянах самбар дээр ил тод харагдаж байгаа юм. Өдөр тутмын мэдээ мэдээлэл, оролцогчдын бүртгэлээс гадна хамгийн гол нь санхүүжилтийн мэдээлэл олон нийтэд ил тод нээлттэй байгаа.

Манай улс энэхүү хурлаар өөрсдийн дэвшүүлж буй санаачилгуудыг идэвхтэй танилцуулж байна. Байгаль орчны тулгамдсан асуудал, тэр дундаа цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн тулгамдсан асуудал биш, харин шинэ эдийн засгийн томоохон боломж гэж харах цаг ирсэн байна" гэж онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.