Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтаар олон улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, стратегийн чухал төслүүдийн хөрөнгө оруулалт шийдэгдэж буй талаар хотын дарга Б.Пүрэвдагва зарласан юм.
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй олон жилийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд олон улсын шилдэг туршлага, техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.
Тус хамтын ажиллагаа нь үерийн эрсдэлийн менежмент, хотын тэсвэрлэх чадвар, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тээвэр, төслийн бэлтгэл, институцын чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлд төвлөрнө.
Тодруулбал үерийн асуудлыг шийдвэрлэх Туул-1 коллекторыг эрчимжүүлэх, хурдны зам барьж, трамвайн төслийг хэрэгжүүлэх зэрэг стратегийн чухал ач холбогдолтой томоохон төслүүд урагшлах боломж бүрдсэн гэдгийг хотын дарга Б.Пүрэвдагва онцлов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.