2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд

2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиудыг хүргэе.

1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянга болно

2024 оны нэгдүгээр сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660.0 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.

100 мянга гаруй хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.    

2. Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлнө

60 сарын дунджаар тэтгэвэр тогтоох бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг дансанд байршуулна. Үүнээс гадна малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцна.

3. Хувиараа хөдөлмөр эрхлэгч ХХОАТ 1 хувь төлнө

Татварын тухай хуулиар хувиараа хөдөлмөр эрхлэгчид хувь хүний орлогын албан татварын нэг хувийг төлөх боломжтой. ХХОАТ-ын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хувь хүний орлогын албан татварын 10 хувь нэг хувь болох заалт тусгасан.

Өмнө нь байгууллага олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлдөг байсан. Тэгвэл үйл ажиллагааны орлоготой буюу хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг. Ингэснээр зах худалдааны төв болон малчид НӨАТ-ын олгохгүй байна гэсэн асуудал буурна.

Татварын ерөнхий газрын бааз мэдээлэлд 16 наснаас дээш 2.5 сая орчим иргэнийг татвар төлөгчөөр автоматаар бүртгэгджээ.

4. Багш нарыг орон сууцжуулахад төрөөс дэмжинэ

Боловсролын багц хуулийн төсөл хэрэгжиж эхэлнэ.

Эл хуульд, Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.

Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

5. Намуудын санхүүжилт ил тод болно

Өнгөрсөн долдугаар сарын 7-нд буюу наадмын өмнө баталсан УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛЬ хэрэгжиж эхэлнэ.

Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.

Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно. Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.

Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна шинэ хуульд заасан. Мөн санхүүгийн ил тод байдлыг тайлагнахыг Улс төрийн намын тухай хуульд тусгасан.

6. Сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна

Сонгуультай холбоотой намын бодлого тодорхойлох түвшинд нэг хүйсийн төлөөлөл 40 хувь байна. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна гэж заасан.

Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.

  • Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
  • Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;
  • Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.

7. Хотын татварууд нэмэгдэнэ

Х.Нямбаатар Хотын дарга болуутаа Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, УИХ-аар батлуулсан.

  • Иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл,
  • Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,
  • Нүүрсхүчлийн хийн хэрэглээнд шууд ногдуулдаг татвар бол агаарын бохирдлын төлбөр. Энэ төлбөрийг хоёр дахин нэмнэ.
  • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.

Энэ хууль ирэх оны 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

9 цаг 6 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

Өчигдөр 17 цаг 32 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

Өчигдөр 15 цаг 52 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

Өчигдөр 14 цаг 30 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Өчигдөр 13 цаг 35 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

Өчигдөр 09 цаг 22 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

Өчигдөр 17 цаг 32 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Сурталчилгаа