Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллажээ. Улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр тулгамдаж буй тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо. Мөн энэ үеэр “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ын вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж,цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.

Тус төвөөс аймаг, дүүрэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дархлаажуулалтын 610 гаруй нэгжид вакцин, дагалдах хэрэгслийг тасралтгүй түгээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тогтолцоог тасралтгүй, найдвартай хангах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
