Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалт, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Багшийн гүйцэтгэлийг үнэлэхдээ СӨБ-ын багшийг 3 шалгуур, 11 үзүүлэлт
ЕБС-ийн багшийг 4 шалгуур, 12 үзүүлэлтээр үнэлдэг байсан. Мөн багшийн болон байгууллагыг гүйцэтгэлийн үнэлгээг тусад нь үнэлдэг байсныг нэгтгэх тухайд судалгаанд оролцсон багш нарын дийлэнх хувь нь санал нэгдсэн байна. Ингээд нэгтгэсэн байдлаар 6 шалгуур 12 үзүүлэлтээр дүгнэхээр болжээ. Сургууль, цэцэрлэг өөрсдөө багшийг үнэлэх багийг байгуулан ажиллана.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин дүйцүүлэх шалгалтын хүсэлт авах хугацаа зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм.
2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалт:
06.25-ны пүрэв
10:00-11:20 Түүх
14:00-15:20 Англи хэл
2026.06.26-ны баасан
10:00-11:40 Хими
13:00-14:20 Газар зүй
16:30-17:50 Нийгэм судлал
06.27-ны бямба
10:00-11:20 Биологи
14:00-15:40 Математик
06.28-ны ням
10:00-11:40 Физик
13:00-14:20 Орос хэл
16:00-17:20 Монгол хэл хуваарийн дагуу явагдана.
Элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг 1000 бодлого гарсан байгаа тул шалгуулагчид математикийн хичээлээр шалгалт өгөхдөө бэлтгэх боломжтой. Жишиг даалгавар учраас 1000 бодлогоос шалгалтад орж ирэхгүй.
ЭЕШ-ыг 2028 оны долоодугаар сар хүртэл хуучин журмаар явна. Үүнээс хойш өөрчлөлт оруулахаар шат дараатайгаар бэлтгэл ханган ажиллаж байгаагаа мэдээллийн үеэр дурдав. Тодруулбал суралцах чадварын шалгалт, судлагдахууны олон түвшинт шалгалт, ур чадварын шалгалт, олон улсын англи хэлний шалгалт зэргийг оруулж авдаг тогтолцоо руу шилжихээр бэлтгэж байна гэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
