Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглодог. Энэ талаар Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол батлагдсан. Өнөөдрөөс эхлэн хаврын морины уралдаан эхэлж байна.
2025 оны байдлаар 12 мянга орчим хүүхэд уралдаанд оролцсон байна. Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, үүнээс 250 нь бэртэл гэмтэл аваагүй, 88 нь хөнгөн, тав нь хүнд бэртэл гэмтэл авсан гэсэн статистик гарсан. Иймээс баяр наадмын үе, морин уралдааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд, уяачид, орон нутгийн удирдлагуудыг анхааралтай байхыг уриалж байна. Бүх аймаг, дүүргийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Орон нутагт морины уралдааны зам, харгуй, аюулгүй байдал, тусгай хэрэгсэлд анхаарал тавьж ажиллах ёстой.
Хуулиар найман нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглодог. Хамгийн чухал нь унаач хүүхдүүдийн эцэг эх дор бүрнээ хариуцлагатай байх шаардлагатай. Бүх зүйл дүрэм журмын дагуу байх ёстой. Тухайн уралдаанд оролцож буй хүүхэд заавал даатгалд хамрагдсан байх ёстой. Морины уралдаанд найман нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байх чиглэлээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хяналт шалгалт тавьж ажиллана. Мөн бүх аймаг, нийслэлийн уяачдын холбоод эдгээр дүрэм журмыг баримталж, сахиулахыг хүсье. Морин уралдаан нь Монголын өв соёл боловч нийтээрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол авааргүй наадахыг уриалж байна
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
