Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн болдоггүй “болжморууд”

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн болдоггүй “болжморууд”

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах эмэгтэйчүүд сайдынхаа чихийг халууцуулсаар байна. Ажлаа аваад удаагүй байхад түүний туслах гэх эмэгтэй өрөөнд нь бичлэг хийж буй дүрс цахим орчинд тархаж нилээдгүй шүүмлжлэл дагуулсан. Тэгвэл өнөөдөр мөн түүний туслах Б.Ичинхорлоо төрийн ордонд шаггүй шуугиан дагуулав.

Тэрээр УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн биед халджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг хэлэхдээ, “Б.Найдалаа гишүүний туслах миний биед халдлаа. Төрийн ордонд ингэж байгаа юм чинь гудамжинд явж байсан бол цохих нь байна, алах нь байна. Энэ бол УИХ-ын 126 гишүүн, парламентийн халдашгүй дархан байдалд халдаж байгаа хэрэг. Би Төрийн тусгай хамгаалалтын газар, УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хариуцсан дэд хороонд хандсан. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлнэ. Мөн ямар хамгаалалт байдаг юм түүнийг нь хүсэж байна” гэв.

Харин хариуд нь Б.Найдалаа сайдын туслах Б.Ичинхорлоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа ‘УИХ-ын гишүүн М.Энхцэцэг хэвлэлд худлаа мэдээлэл өгч байхад нь би зогсоох гэж оролдсон, биед нь халдаагүй. УИХ-ын гишүүн яриа өгч байхад нь дундуур нь орж, яриаг нь тасалсандаа үнэхээр уучлалт гуйж байна. Гэхдээ төрийн түшээ хүн байж ингэж илт худал ярьж байгаад нь харамсаж байна" хэмээв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.