УНТЭ-ийн захирал П.Анхтуяаг өмнөх удирдлагын үеийн асуудлаар шалгаж байна гэв

УНТЭ-ийн захирал П.Анхтуяаг өмнөх удирдлагын үеийн асуудлаар шалгаж байна гэв

УНТЭ-ийн захирал П.Анхтуяатай холбоотой гэх 150 гаруй сая төгрөгийн тендер, түрээсийн мөнгөний асуудал сошиалд тархаж, олон нийтийн анхаарлыг татаад байна.

Гэвч баримтаар харахад холбогдуулан бичиж буй хоёр тендерийг УНТЭ 2025 оны хоёрдугаар сарын 13-нд зарласан байна. Харин П.Анхтуяа тус эмнэлгийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2026 оны хоёрдугаар сарын 9-нд томилогджээ. Өөрөөр хэлбэл тухайн тендерүүд түүнийг ажил авахаас бүтэн жилийн өмнө зарлагдсан гэсэн үг.

Мөн 51 сая төгрөгийн түрээсийн орлого аваагүй гэх асуудал нь УНТЭ-ийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжтэй холбоотой бөгөөд тухайн үед эмнэлгийг Л.Бямбасүрэн удирдаж байсан гэх мэдээлэл байгаа юм.

Тэгэхээр одоо яригдаж буй асуудлуудын дийлэнх нь өмнөх удирдлагын үеийн санхүү, тендерийн үйл ажиллагаатай холбоотой аж. Гэхдээ одоогийн удирдлага “надад хамаагүй” гээд гараа хумхиад суух бус байгууллагынхаа санхүүгийн асуудлыг нээлттэй шалгуулж, үнэн зөвийг тогтоолгох үүрэгтэй юм.

Нэг эмнэлгийг тойрсон сандал суудлын тэмцэл, бүлэглэлийн явуургүй сонирхол эцэстээ иргэдэд буруу мэдээлэл хүргэж, эмнэлгийн нэр хүндэд л хохирол учруулдаг. Иймд сошиалд тарсан хардлага бус, шалгалтын албан ёсны дүгнэлт, баримтад тулгуурлан мэдээлэх нь зөв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.