“Трафигура”-ын мафийн сүлжээ буюу монгол “Пентхаус”

“Трафигура”-ын мафийн сүлжээ буюу монгол “Пентхаус”

-Авлига, луйврын мөсөн уул цухуйв-

Монголд нэг сенсаацыг нөгөөгөөр дарах технологи маш сайн хэрэгждэг. “Трафигура”/Trafigura/ корпорацын Монгол дахь салбарынхны луйврын хэрэг энэ зарчмаар шүдэнз зурах төдий дүрсхийгээд л өнгөрөв. Уг нь энэ бол жинхэнэ түймэр тавихаар дуулиан мөн үү гэвэл мөн. “Зууны гэмт хэрэг” гэдэг шиг асар ноцтой, ужгирч бугшсан, мафижсан хулгай, луйврын мөсөн уулын орой ч гэж хэлж болно. Даанч хар нүднээс хөмсөг гадуур гэдэг шиг гадаадын нэг компанийн хэрэг бидэнд ямар хамаа байх вэ гэсэн хэнэггүй монгол зангийнх уу, хэдэн сайтад мэдээлэсхийгээд л өнгөрөв. Олон нийтийг загасны ой санамжтай байлгах сонирхол ч улс төр, эдийн засаг, бизнесийн хүрээнийхэнд бий. Тэр нь ч энэ удаад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Уг нь жинхэнэ Сүхбаатарын талбай дээр жагсаад, Төрийн ордны гадна, дотор байгаа “Трафигура”-гийн тавиулуудыг үгээ хэлж, тайлбар хийхийг шаардаж, алдагдсан боломж, доройтсон эрүүл мэнд, хохирсон эдийн засгаа тэднээс нэхэмжлэх ёстой байсан юм.

Тангуд улс өмнө зүгт бий гэдгийг өглөө бүр сануулж бай гэдэг шиг “Трафигура”-гийн хэрэг хэрхэн шийдэгдэв, цаашид ямар үйл явц өрнөх нь вэ гэдгийг уншигчдадаа өдөр бүр сануулж баймаар санагдана. Яагаад гэж үү.

Яагаад гэвэл энэ корпорацын Монгол дахь салбар, түүний удирдлагуудын үйл ажиллагаа монголчууд бидний ахуй амьдрал, амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой. Тэдний багийг хуулж, үнэн нүүр царайг нь илчлэх юм бол Хөгжлийн банкны, Нүүрсний луйвраас ч дутахгүй “идээ бээр” гарна. Агаарын бохирдол, авто машины шатахууны чанар, мөнгө угаалт, авлига, албан тушаалын наймаа, ашиг сонирхлын бүлэглэлийн сүлжээ, шинэ баячуудын хязгааргүй  тансаглал, завхайрал... “Трафигура” гэдэг нэр энэ бүх утгын хураангуйлал, товчлол мэт сонсогдох вий.  

Товчхондоо бол Монголын улс төр, бизнес, эдийн засгийн бүлэглэлүүдийн далд сүлжээ, хуйвалдаан, бусармаг үйлдлийн хамгийн том схем “Трафигура Монгол”-ын эздийн тансаг орд харшид зурагдаж байдаг ажээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, далд эдийн засгийн идээ бээрийг тэжээгч бугшмал, лугшмал луйврынх нь дөнгөж орой цухуйсан нь долоо наймхан хоногийн өмнө олон улсад зарлагдсан 1.1 тэрбум ам.долларын дуулиан.

ДЭЛХИЙГ ЦОЧИРДУУЛСАН СЕНСААЦ

Болсон явдлыг сануулахад "Трафигура" групп Монгол дахь үйл ажиллагаанаасаа луйвар илрүүлж, 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээх шинжтэй болсон талаар “Bloomberg” агентлаг мэдээлсэн нь анхаарлыг татаж, www.reuters.com-оос эхлээд oilprice.com, traitstimes.com зэрэг олон арван мэдээллийн агентлаг, сайтууд  дуу дуугаа аван мэдээлсэн.  Олон улсын банк, санхүү, эдийн засаг, газрын тосны зах зээл дээр энэ бол жинхэнэ сенсаац, шоконд оруулсан мэдээлэл байлаа.

Тухайлбал, “Financial Times” (FT) сонин 2024 оны аравдугаар сарын 30-ны өдрийн дугаартаа “Швейцарийн “Трафигура” компани ажилчдынхаа хөрөнгө шамшигдуулсан, залилан мэхэлсэн байж болзошгүй үйлдлээс үүдэн 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласнаа санхүүгийн тайландаа тусгасан” гэжээ. Тус сонин “2023 оны эцэст Монгол дахь салбар бизнестэй нь холбоотой, тайлан тооцооны асуудал илэрчээ. Бичиг баримт засварласан, нуун дарагдуулсан зэрэг зөрчил илэрсэн аж. Энэ талаар "Трафигура"-гийн төлөөлөгч мэдээлэхдээ "Монгол дахь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг салбарт ноцтой зөрчил илэрсэн" гэж онцолсон байна.

Олон улсын хэвлэлд гарсан мэдээлэл хийгээд “Трафигура” корпорацын өөрийнх нь албан ёсны мэдэгдэл зэргээс тоймлоход энэ луйврын шинжтэй зөрчил нь ойролцоогоор таван жилийн өмнөөс үргэлжилжээ. Энэ хэрэг илэрснээр “Трафигура”-гийн хэд хэдэн ажилтан чөлөөлөгдсөний дотор Монгол дахь гүйцэтгэх захирал Михаил Зелдович багтсан байна. Энэ луйвраас болж “Трафигура”-гийн хүлээсэн алдагдал 1.1 тэрбум ам.доллар!

Монгол Улсын нэг өдрийн газрын тосны хэрэглээ 35 мянган баррель бөгөөд жилд нэг тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн үг. Гэтэл үүнээс давсан их хэмжээний мөнгийг “Трафигура”-гийн Монгол дахь салбарынхан шамшигдуулсэн гэсэн үг.

“Трафигура” ХХК-ийн Монгол дахь салбар

МОНГОЛЫГ УДИРДДАГ Э.ЖОНОНБАЯРЫН МАФИ

Хуурамч шатахуун, Трафигура, Жононбаяр. Энэ гурван түлхүүр үгийг хийхэд цахим орчноос үй түмэн мэдээлэл гарч ирнэ. Базаахгүй мэдээллийн бүхэл бүтэн дата бааз бий.  Тиймээс юуны өмнө Ц.Нямдоржийн нэгэнтээ хэлсэнчлэн “Улсынхаа эзэн”-тэй танилцах хэрэгтэй болно. Ц.Нямдоржийн үед манай улсын авлига, албан тушаалын гэмт хэргийн нууц ноёнтон, улс төр, бизнесийн бүлэглэлийн эзэн нь Худалдаа хөгжлийн банкны "сахал" Д.Эрдэнэбилэг байсан бол өдгөө Э.Жононбаяр гэгч энэ залуу эр "эзний" титмийг тэргүүндээ залжээ.

Далд эдийн засгийн схем, авлигын сүлжээ, хууль бус үйлдлийн цар хүрээ, хор хөнөөл зэргээрээ Э.Жононбаяр нь Д.Эрдэнэбилэгээсээ давна уу гэхээс хоцрохгүй. Чөтгөрийн бага адтай гэдэг шиг л хамгийн хорон, зэвүүн, адгийн бохир аргуудад тэр гаршчээ. Аягүй бол “сахал” Д.Эрдэнэбилэг түүнийг өөртэйгөө харьцуулаад “Би ч ёстой авлига авна, өгнө гэж гурилддаг байжээ” гээд толгойгоо шааж суугаа болов уу.

Хүрээний бузрыг ярьвал далай далай гэдэг шиг “Трафигура”, Э.Жононбаярын булхайг ярьвал далай тэнгис ч цаашаа. Зөвхөн хуурамч шатахуун үйлдвэрлэдэг талаарх ноцтой баримтууд нь л гэхэд хүний санаанд багтамгүй луйвар, дээрэм, хулгайн түүх бөгөөд энэ нь шууд утгаараа төр, улсын эдийн засаг, иргэдийн эрүүл мэнд, амь насны эсрэг хорлон сүйтгэх үйл ажилллагаа ч гэж болно. Баримт дурдъя.

БАРИМТ №1

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 онд маш ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэж, нэг ёсондоо “Трафигура”-гийн луйврыг илчлэн, шүгэл үлээсэн юм. Даанч хууль хяналтынхан хийгээд төр, засгийн холбогдох байгууллагууд Намбарын Энхбаярын шоронгийн эмнэлэгт тавьсан “триллер” шиг “Сонскүйайна, сонскүйайна” гээд чихээ таглаад өнгөрсөн.

Тэрхүү баримт, мэдээллийг тоймловоос 54 улсад салбартай, 1989 оноос эхлэн Эрдэнэтийн зэсийн баяжмалыг авсан, “Голомт” банканд хувь эзэмшигч асан үндэстэн дамнасан “Трафигура”-гийн охин компани болох “Трансгайд” хуурамч шатахуун үйлдвэрлэдэг. Энэ компани Монгол Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэхийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газар нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг татваргүй болгох хууль гаргасан. Нефтийн хомсдолд нөлөө үзүүлэх хэмжээний биш нэмэлт бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах хууль гаргасан нь хардлага дагуулдаг. Татварын орчин таатай болонгуут “Трафигура” үйлдвэрээ байгуулаад хаалттай бүс болгочихсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар тэр үйлдвэр рүү нь орж чаддаггүй.

Товчхондоо “Трансгайд”-ыг хамгаалдаг асар том сүлжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газарт бий гэдгийг Б.Сайнбаяр захирал хэлсэн байдаг.

БАРИМТ №2

“Трафигура” бол хөгжиж буй орнуудын зах зээлийг “агнадаг” асар том корпораци. Дэлхийн хаана сул дорой төр, засаг, завхарсан хуулийн засаглал байна тэнд “Трафигура” гар, хөлөө шургуулдаг. “Трафигура”-г Монголд орж ирэхэд, татваргүй орчин бүрдүүлэхэд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөө, дэмжлэг орсон гэх мэдээлэл байнга явдаг.

2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн ерөнхийлөгч Б.Лхагважав нар “Монгол Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэж байна” гэсэн мэдэгдэл мөн хийж байсан юм. Гэтэл яагаад хуурамч шатахууныг зогсоож чаддаггүй вэ гэвэл асар том эрх мэдлийн сүлжээ, өнгөн мөнгөнд “бөлдөгдүүлсэн”-тэй нь холбоотой.

“Трафигура”-тай нэр холбогддог улстөрчид Ц.Элбэгдоржоор эхлээд П.Цагаан, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, С.Баяр, Х.Баттулга, Г.Занданшатар гэх мэтээр үргэлжилнэ. Энэ бүх нэрс хэрхэн, яаж холбогддогийг дараа бид дэлгэрэнгүй мэдээлэх болно.

БАРИМТ №3

-“Трафигура”-гийн охин компани “Ай Си Ай Си” гэдэг компани бий. Энэ компаниар ихэнх борлуулалт гүйлгээ хийгддэг аж. Тэдний дансаар орсон мөнгө Хонконгт бүртгэлтэй “Class trading limited” нэртэй оффшор компани руу ордог байж. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь “Улаанбаатар” төмөр замын дарга асан, талийгаач Ц.Жигжиднямаагийн төрсөн дүү Ц.Жүгдэрням.

Зургаан жилийн өмнөх мэдээллээр Ц.Жүгдэрнямын байгуулсан компанийн дансаар орсон 7,548,900 ам.доллар хамаарал бүхий этгээд рүү нь тараагдсан байдаг. Тухайлбал “Трафигура Монголия” компанийн гүйцэтгэх захирал Э.Жононбаяр, Ц.Жүгдэрнямын “Фрейткоммодити консалтантс' ХХК, Ц.Жигжиднямаагийн "Скайпрофейшнл ложистикс" ХХК руу мөнгө орсон баримт олон нийтэд ил болж байв. Ах дүү Нямаа нарын компани руу л гэхэд 5.740,265 ам.доллар орсон байдаг.

“Трафигура”-гийн луйврын баримтууд энэ мэтээр үргэлжилнэ. Бидний нийтлэл ч үргэлжилнэ. Уншигчдыг залхаахгүйн үүднээс энэ хүрээд түр завсарлаж байна.

Дараагийн нийтлэлээр бид хуурамч шатахууны бизнесийн сүлжээ, улс төр, эдийн засгийн бүлэглэл, далд эдийн засаг, оффшор, мөнгө угаалт, дээдсийн хүрээнийхний янаг амраг, ураг төрлийн холбоо, тансаглал, хуурамч шатахуунаас улбаалсан шууд хохирол, агаарын бохирдол, эрүүл мэндийн эрсдэл зэрэг бусармаг бүхэн “Трафигура”, Э.Жононбаяртай хэрхэн холбогддог талаар, өөрөөр хэлбэл монгол “Пентхаус”-ын хоёрдугаар ангийг хүргэх болно.  

Г.Ууганбаатар

Ж.Дамдинцэрэн: Э.Цэнд-Аюуш хэдэн зуун сая төгрөг идчихээд 6 саяар торгуулаад өнгөрнө гэж байхгүй!

5 цаг 17 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

7 цаг 11 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Өчигдөр 09 цаг 22 мин

Нэрт орчуулагч Г.Акимд хандив цуглуулж байна

Уржигдар 09 цаг 44 мин

Гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар үеэл дүүгээ мэсээр хөнөөжээ

Уржигдар 09 цаг 30 мин

2025 оны наймдугаар сарын 18-24-нд болох үйл явдлын тойм-

Уржигдар 09 цаг 08 мин

ЗӨВХӨН ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖИД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

2025-08-17

СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР "НИСЭЖ" БАЙНА

2025-08-17

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ээж нууцлаг хатагтай Лувсаннамсрайн Даваасүрэн гэж хэн бэ?

2025-08-15

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажлаа өгвөл 36-48 сая төгрөгийн тэтгэмж авна

2025-08-15

Хуримын ордны дарга “сувенир” байхаас залхаж шүгэл үлээв үү?

2025-08-15

Эцэг эхчүүд: 10 гаруй жил хичээсэн хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг хууль бус үйлдлийн өмнө сөхрүүлмээргүй байна

2025-08-15

ФОТО: “Нандин боловсрол” экспо Яармагт хоёр дахь жилдээ

2025-08-15

Үе үеийн Жульетта нар: Хэн нь хэн бэ?

2025-08-15

С.Бямбацогт туслах бүсгүйгээ СДМЗХ-ны УЗ-д “шургуулсан” шинэ трэнд

2025-08-15

Хүн дайрч хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоолоо

2025-08-15

Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт авто замын хажууд эмэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна

2025-08-14

Хотын дарга Х.Нямбаатарын хэвлэлийн албанд горилогчид

2025-08-14

Хотын дарга Х.Нямбаатарын төсвийн зарцуулалтад шалгалт хийлгэх өргөдөлд 981 иргэн гарын үсэг зуржээ

2025-08-14

Япон улсад бусдын биед ёс бус үйлдэл хийхийг завдсан хэргээр Монгол иргэн баривчлагджээ

2025-08-14

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажлаа өгвөл 36-48 сая төгрөгийн тэтгэмж авна

2025-08-15

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ээж нууцлаг хатагтай Лувсаннамсрайн Даваасүрэн гэж хэн бэ?

2025-08-15

Түүхэн рекордууд бүгд Т.Ариунаагийнх байсан 40 жил!

2025-08-14

Хуримын ордны дарга “сувенир” байхаас залхаж шүгэл үлээв үү?

2025-08-15

Багшийн сарын цалин 1.5 сая бол Боловсролын сайд сард 12.3 сая төгрөгийн цалин авдаг

2025-08-13

Хотын дарга Х.Нямбаатарын хэвлэлийн албанд горилогчид

2025-08-14

Хотын дарга Х.Нямбаатарын төсвийн зарцуулалтад шалгалт хийлгэх өргөдөлд 981 иргэн гарын үсэг зуржээ

2025-08-14

Япон улсад бусдын биед ёс бус үйлдэл хийхийг завдсан хэргээр Монгол иргэн баривчлагджээ

2025-08-14

С.Бямбацогт туслах бүсгүйгээ СДМЗХ-ны УЗ-д “шургуулсан” шинэ трэнд

2025-08-15

Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт авто замын хажууд эмэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна

2025-08-14

Нэрт орчуулагч Г.Акимд хандив цуглуулж байна

Уржигдар 09 цаг 44 мин

ЗӨВХӨН ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖИД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

2025-08-17

ФОТО: “Нандин боловсрол” экспо Яармагт хоёр дахь жилдээ

2025-08-15

Үе үеийн Жульетта нар: Хэн нь хэн бэ?

2025-08-15

Эцэг эхчүүд: 10 гаруй жил хичээсэн хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг хууль бус үйлдлийн өмнө сөхрүүлмээргүй байна

2025-08-15

Гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар үеэл дүүгээ мэсээр хөнөөжээ

Уржигдар 09 цаг 30 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-08-14

Хүн дайрч хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоолоо

2025-08-15

СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР "НИСЭЖ" БАЙНА

2025-08-17

Ж.Дамдинцэрэн: Э.Цэнд-Аюуш хэдэн зуун сая төгрөг идчихээд 6 саяар торгуулаад өнгөрнө гэж байхгүй!

5 цаг 17 мин

Сурталчилгаа