ЭМО дарга нарыг “эвлэрүүлэх” даалгавар авсан гишүүдийн хэн нь хэн бэ?
Г.Занданшатар өөрөөс нь өөр үзэл бодолтой хэнийг ч болов “ялтан” болгож чадахаа батлан харууллаа
Д.Амарбаясгалангийн эсрэг төрийн машин эргэлт буцалтгүй ажиллаж эхэлжээ
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх ажиллагаа явуулахаар болжээ. Учир нь түүнд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхийн нэхэмжлэлээ гардаж аваад хариу тайлбар өгөх ёстой ч бултаж зугтсаар өдийг хүрч байгаа юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх үндэслэлээр тус тойргийн шүүхээс Б.Энхбаярт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Тэрээр нэхэмжлэлээ хүлээн авсан ч нотлох үүргээ биелүүлэхгүй байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ямар үндэслэл, баримттайгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгэсэн бэ гэдгээ шүүх дээр нотлох шаардлагатай буюу нотлох үүргийн хуваарьтай учраас ийнхүү албадан ирүүлэх ажиллагаа хийхээр бэлтгэж байгаа ажээ. Тэрээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “хүн нухаад, чандарласан”, “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
