Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан

Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн явцын талаар тодрууллаа.

“Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Уг хэлэлцээрээр Монголын талаас хэдэн асуудлыг шийдвэрлүүлэхээр тавьж байгаа вэ? Хэлэлцээрийн эхний үр дүнгүүдээс танилцуулахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газраас “Оюутолгой” төслийн хэлэлцээртэй холбоотой баталж өгсөн удирдамжийн дагуу манай ажлын хэсгүүд нэгдэж ажиллаж байна. Энэ хүрээнд гурван асуудлыг тавьж байгаа. Нэгдүгээрт, хувь нийлүүлэгчдийн зээлийн гэрээний хүүг бууруулах тухай асуудал яригдана. Хоёрдугаарт, менежментийн төлбөрийг бууруулах, бодит үр дүнд суурилсан аргачлалаар тооцдог болох тухай яригдана. Гуравдугаарт, “Оюутолгой” компанийн засаглалтай холбоотой асуудал байгаа.

Хэлэлцээр амжилттай эхлээд үргэлжилж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд долоон жилд нэг удаа зээлийн хүүг бууруулах тухай асуудлыг ярина гэсэн түгжээ байдаг.  15 жилийн өмнө хийгдсэн уг гэрээний зээлийн хүүд нэг ч удаа өөрчлөлт орж байгаагүй. Долоон жилийн өмнө боломж байсан боловч манай улс ашиглаж чадаагүй юм билээ. Энэ удаад бид анх төлөвлөсөн хугацаандаа амжиж хэлэлцээрээ хийнэ. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол хугацааг үл тооцож цаашид хэлэлцээрээ үргэлжлүүлээд үр дүнд хүргэнэ, зээлийн хүүгээ бууруулна гэсэн зарчмын шийдлийг “Рио Тинто”-гийн зүгээс зөвшөөрүүлж Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн төлөөллүүд хамтран протокол үйлдэж гарын үсэг зурж баталгаажууллаа. Өөрөөр хэлбэл, бид долоон жилийн түгжээг авч хаяж чадсан нь эхний үр дүн. Хоёрдугаарт, “Рио Тинто” компаниас зээлийн хүүг бууруулна гэсэн амлалтыг авч гарын үсэг зуруулж чадлаа. Хэлэлцээр тун дажгүй эхлээд явж байна.

-Зээлийн хүүг бууруулах бодит ямар боломж, нөхцөлүүд бүрдсэн гэж үзэж байгаа вэ?

-“Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн гэрээ 15 жилийн өмнө хийгдсэн. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэл өнөөгийн түвшинд байгаагүй. Бид өнөөдөр түүхэн амжилтад хүрсэн зээлжих зэрэглэлтэй болсон. Найдвартай, баталгаатай болж үнэлэгдэж байна. Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ 100 хувьд хүрч дуусаж байна. Гуравдугаарт, Монгол Улс өнгөрсөн 15 жилийн хугацаанд олон улсад үнэлэгдэж, бонд гаргаж, бодит чанар чансааг хэмжүүлдэг хэмжигдэхүүн, жишигтэй болсон. Тэгэхээр дээрх гурван зарчим олон улсад нээлттэй байгаа учир зээлийн хүү буурах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа.

-Нууц биш бол манай талаас зээлийн хүүг ямар хувь хэмжээгээр бууруулах саналтай байгаа вэ?

-Хэлэлцээр ид явагдаж байгаа учир нарийн тоо хэлэх боломжгүй. Нууцлалтай юм.

-Хүүгээс хүү тооцох асуудлыг давхар хөндөж байгаа гэсэн?

-Тийм ээ.

 

-Менежментийн үйлчилгээний төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллана хэмээн тохиролцсон байсан. Үүн дээр ямар үр дүн хүлээж байна вэ?

-1500 метрийн гүнээс олборлолт явуулж, дэлхийд эхний дөрөвт жагсах уурхайг бүтээн босгоно гэдэг бол мэргэжлийн ур чадвар, мэдлэг шаарддаг ажил. Үүнийг удирдаж байгаа багт төлбөр төлөх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ энэ нь хэр хэмжээний төлбөртэй вэ. Манай талаас бол хэт өндөр байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, зарчим нь буруу байна гэсэн үг. Яагаад вэ гэвэл үр дүнд нь суурилж биш, нийт зардал дээр нь суурилаад хэт өндөр дүнгээр тооцож авч байна. Иймээс энэ төслийн зардалд хэн хүнгүй л санаа зовж байна шүү дээ. Бид 34 хувийг төлөөд сууж байгаа учир үр дүн гаргаж, энэ төслийг ашигтай болгож, Монголын ард түмний авах ногдол ашгийг наашлуулж чадаж байвал энэ төлбөрийг өгье. Өгөхдөө дэлхийн жишигт байдаг хэмжээгээр нь өгье гэсэн байр суурь илэрхийлж байгаа.

-Зээлийн хүүг бууруулснаар Монголын талын өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх, хугацааг яаж наашлуулахаар зорьж байна вэ?

-Зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулж, засаглалыг сайжруулна гэж зорьж байгаагийн гол зорилго нь Монголын ард түмний үндэсний баялгийн сандаа авах ногдол ашгийн хэмжээг өсгөж, наашлуулах юм. Хэлцэл дөнгөж эхлээд явж байгаа учир тодорхой зүйл ярих төвөгтэй. Бид стратегийн орд газрынхаа нийт өгөөжийн 51-ээс дээш хувийг Монгол Улс авах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа.

-“Онтрэ” компанийн хоёр тусгай зөвшөөрөл тойрсон асуудал хэлэлцээрт багтсан уу. Ажлын хэсгийн барьж буй байр суурь юу вэ?

-Энэ удаа “Рио Тинто”-той “Онтрэ” компанитай холбоотой асуудлыг шийдвэр гаргаж ярихгүй. Эхний ээлжид “Онтрэ”-тэй хэлэлцээр хийнэ. Тус компанийн төлөөллийг Монгол Улсад урьсан. Орд газрынх нь тухайд “Рио Тинто”-гийн эзэмшиж байгаа лицензүүдийн хүрээнд “Онтрэ”-гийн лицензүүдийг хамтад нь нийлүүлээд ашиглавал аль аль талуудад ашигтай. Гэхдээ Монгол Улс “Онтрэ”- гийн эзэмшиж байгаа лицензийг 100 хувь нэг орд газар гэж үзэж гэрээ хэлцэлд орно гэсэн зарчмын байр суурьтай байна.

-Долоон жилийн түгжээ тайлагдсан хэдий ч заавал цаг сунгахгүйгээр анх төлөвлөсөн хугацаандаа үр дүнд хүрээсэй гэж олон нийт хүсэж байна. Та хэлэлцээрээс ямар хүлээлттэй байна вэ? 

-Хэлэлцээр дөнгөж эхэлж байгаа учир тодорхой хүлээлт үүсгэж ярих нь дэмий болов уу.  Ямар ч байсан талууд хэлэлцэх гурван сэдвийнхээ хүрээнд үр дүн гаргана гэж зөвшөөрсөн протоколд гарын үсэг зурсан. Мөн 2026 оны нэгдүгээр сарын 30-наас өмнө амжиж шийдвэр гаргана гэсэн байр суурьт нэгдсэн. Эндээс харвал, аль аль нь тулгамдаад байгаа асуудлуудаа шийдье, зээлийн хүүгээ бууруулъя, менежментийн төлбөрөө багасгая, засаглалаа сайжруулъя гэдэг дээр санал нэгдэж, зарчмын байр сууриа илэрхийлж байна гэдэг сайн зүйл.

Монгол Улсад 15 жилийн хугацаанд маш олон залуус гадаад, дотоодод сурч, санхүү, хууль, аудит зэрэг олон чиглэлээр мэргэшсэн, үндэсний боловсон хүчинтэй болсон. Сор болсон залуучууд нэг баг болоод ажиллаж байна. Улстөрч шиг нийтийн өмнө ил гарч яриад байхгүй ч чимээгүй, мэргэжлийн ур чадвараа гаргаад, эх орныхоо төлөө хичээн ажиллаж буй баг хамт олонтойгоо байгаа үед үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлч Г.Батзориг

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

9 цаг 44 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 57 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

16 цаг 14 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

16 цаг 14 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 57 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа