Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг буланд шахаж, хувь заяаг нь дэнслэхэд хоёр, гуравхан хоног үлдээд байна. Үүнийг угтах мэт өнөөдрөөс МАН-ын эрх мэдэлтнүүд хөшигний ард О.Содбилэгийг УИХ-ын гишүүн болгох том тохироо хийж эхэлсэн гэх мэдээлэл хөвөрч эхэллээ.
Энэ намрын халсан улс төр дунд дүрмийн дагуу шатахууны хомсдол үүсэж, олон нийтийг хэсэг бухимдуулсан нь түмэн олны тавилан биш тавилттай жүжиг байсан бололтой.
Тодруулбал, шатахууны хомсдлын үеэр О.Содбилэгийн удирддаг “Петровис” компани улс төрийн бойкот хийж, иргэдийг шатахуунаар боож, нийгэмд санаатай бухимдал үүсгэж байна гэх албан бус мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэлээн газар авсан. Энэ нь ч үнэний ортой бололтой, 330 гаруй шатахуун түгээх станцтай “Петровис” компанийн босс О.Содбилэг их улс төрд эргэн ирэх сураг ажиг гарч эхэлсэн нь өнөөдрийн нэг халуун мэдээ байлаа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
