Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Олон Улсын сайн дурынхны өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Улаан Загалмай хорооны гишүүн, сайн дурын идэвхтнээр элсэж, хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд олон жил бодитой хувь нэмэр оруулсан сайн дурын идэвхтэн ахмад гишүүдэд Төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгэм хамгааллын газрын дарга Б.Гантулга нар гардууллаа.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил “Байгууллагынхаа үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан сайн дурын идэвхтэн ахмадууд Та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, сайн үйлс бүхэн нь түгэн дэлгэрэх болтугай” хэмээлээ.
Төрийн дээд одон медалиар Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны ахмад ажилтан Б.Наранхүү “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, ахмад сайн дурын идэвхтэн Б.Хандмаа, Ж.Оюунбат нар “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон“-оор, Л.Пүрвээ, С.Жавзан нар “Алтан гадас одон”-оор тус тус шагнагдлаа.




Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
