Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораториос Баялаг-Ундраа төвийн жимс,хүнсний ногоонд яг одоо шалгалт хийж байна. Шалгалтаар жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл байгаа эсэхийг хянах юм.
Пестицид бол хөдөө аж ахуйн салбарт өргөн хэрэглэгддэг, шавьж устгадаг хорт бодис юм. Бүхий л төрлийн жимс, хүнсний ногоог ургуулахдаа пестицид ашиглаж хортон шавьжаас хамгаалдаг. Пестицид шавжийг устгаж чадаж байгаа юм чинь бидний эрүүл мэндэд заналхийлж чадахуйц бодис юм.
Пестицид эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Пестицид нь удаан хугацааны туршид бага багаар биед хуримтлагдсанаар олон төрлийн хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
-Амьсгалын замын олон төрлийн эмгэг үүсгэдэг. Астма, бронхитоор зогсохгүй уушгины хавдар ч үүсгэх аюултай.
-Мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсгэдэг. Пестицидийн урт хугацааны нөлөөлөл нь Паркинсоны өвчин үүсгэх эрсдлийг 250%-иар нэмэгдүүлдэг. Паркинсоны өвчин гэдэг нь мэдрэлийн тогтолцоонд гэмтэл учран гар салгалах, татах, хөдөлгөөний удаашрал үүсэх, биеийн тэнцвэр алдагдах зэрэг шинжээр илэрдэг тархины архаг эмгэг юм.
-Үргүйдлийн шалтгаан ч бас зарим тохиолдолд пестицид байдаг. За ингээд л бичээд байвал пестицидын сөрөг нөлөө их ажээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
