Хөгжлийн банкны нийт зээлийн 57.5 хувийг чанаргүй зээл эзэлж байна
Нийт актив хөрөнгө буурснаас зээлд эзлэх чанаргүй зээлийн жин буурахгүй байна. Хөгжлийн банкны нийт активт эзлэх зээлийн багцад 33 зээлдэгчийн 2.3 орчим их наяд төгрөг нь зээл байна.
Үүнд: Хэвийн зээл: 843.4 тэрбум ,
Анхаарал хандуулах зээл: 124.8 тэрбум,
Хэвийн бус зээл: 168.9 тэрбум,
Эргэлзээтэй зээл: 586.4 тэрбум,
Муу: 553.3 тэрбум төгрөг байна.
Нийт зээлийн багцын 1,308.6 тэрбум төгрөг буюу 57.5 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа ба үүнээс 25.6 тэрбум төгрөг нь төрийн өмчит, 1,282.4 тэрбум төгрөг нь хувийн хэвшлийн зээл байна. Хуримтлагдсан алдагдал нь 738.0 тэрбум төгрөг, энэ жилийн алдагдал 220.7 тэрбум төгрөг болжээ. Өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд 700 тэрбум төгрөг хэрэгтэй болж байна. Товчхондоо Хөгжлийн банк санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадваргүйд тооцогдох хууль эрх зүйн үндэс бүрдэхээр болжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.