Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хөвсгөл нуурын мөс нимгэн байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Ханх сумын Эрэн хайх, аврах бүлгийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахлах дэслэгч С.Сүлд-Эрдэнээр ахлуулсан алба хаагчид Ханх сумын төв болон Хирвэсийн үзүүр, 13 овоо гэсэн газруудад мөсөөр зорчихыг хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Хөвсгөл нуур бүрэн хөлдсөн боловч 15-30 см өмнөх жилүүдээс мөс нимгэн байгаа юм байна. Хөвсгөл нуурын мөс өвлийн адаг сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед нь хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
