Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хорватын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 98.65 хувийг тоолсны дараах байдлаар одоогийн Ерөнхийлөгч Зоран Миланович ялах төлөвтэй байна.
Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Социал демократ намаас нэр дэвшсэн С.Миланович 74.58 хувийн санал аваад байгааг тус улсын Сонгуулийн хорооноос танилцуулсан урьдчилсан дүн харуулжээ.
Харин эрх баригч Хорватын ардчилсан холбоо намын нэр дэвшигч Драган Приморак 25.42 хувийн санал авчээ. НАТО болон Европын холбооны гишүүн Хорват улсад болж буй сонгуулийн ирц 44.15 хувьтай байна. З.Миланович дэмжигчиддээ хандан хэлэхдээ “хорватчууддаа баярлалаа. Энэ бол миний хувьд маш чухал өдөр бөгөөд энэ ялалт бол миний хөдөлмөрийг үнэлж, надад итгэж буйгаа сонгогчид маань харуулсан үйлдэл гэж үзэж байна” гэлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
