Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өмнөд Солонгос улсад оршин сууж байгаа иргэдийн талаар мэдээллийг Сөүл хот дах Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлжээ.
Тодруулбал, Өмнөд Солонгос улсад Монгол Улсын нийт 55834 иргэн оршин сууж байна. Үүнээс бүртгэлгүй болон визийн зөрчилтэй 17075 иргэн байгаа аж. Зарим тоон мэдээллийг дурдвал,
Өмнөд Солонгос улсад 2024 онд нийт 38 монгол иргэн нас барсан ба үүнээс үйлдвэрийн болон автын ослоор 8, амиа хорлосон 6, бусад иргэн өвчний улмаас нас барсан гэжээ.
Түүнчлэн 917 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ба нийт 23 монгол иргэн ял эдэлж байгаа бол 18 иргэн урьдчилан хорих төвд шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд саатуулагдсан байна.
2023 онд Өмнөд Солонгос улсад эмчилгээний шугамаар 22080 иргэн, /Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн бодит тоо буюу давхардсан тоог хассан/давхардсан тоогоор 71281 иргэн үйлчилгээ авсан бөгөөд энэ тоо тус улс дахь нийт гадаадын 605,768 өвчтөний 3.6 хувийг эзэлж байна.
Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлснээр 2024 онд ЭСЯ-ны Консулын хэлтэс есөн төрлийн иргэний бүртгэлийн үйлчилгээг 8915 иргэнд үзүүлж, итгэмжлэл 10543, хуулбар орчуулга 11147, гарын үсэг баталгаажуулалт 512 нийт 22202 нотариатын үйлдлийг гэрчлэн, Консулын хэлтсийн шуурхай утсанд хандсан 5200 гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
