Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Туркийн баруун хойд хэсгийн Болу муж дахь Карталкая цанын баазын зочид буудалд гал түймэр гарсны улмаас 76 хүн амь насаа алдлаа. Энэ хэрэгт есөн хүнийг холбогдуулан баривчилсан хэмээн Дотоод хэргийн сайд Али Ерликаяа мэдэгдэв.
“Ослын газар дээрх авран хайх ажиллагаа дууссан. Одоо мөрдлөг, шалгалтын ажиллагаа эхэлсэн” хэмээн мөн ярьжээ. Мягмар гаригийн өглөөгүүр гарсан гал түймэр 12 давхар модон зочид буудлыг хормын дотор залгисан аж. Гал дөрвөн давхарт байрлах зоогийн газраас эхэлж дээд давхрууд руу дамжсан хэмээн үзэж байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гаригийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна. Стамбулаас зүүн зүгт 300 км-т Короглу ууланд орших Карталкая цанын бааз нь үйлчлүүлэгч ихтэй, алдартай цанын бааз бөгөөд улирлын оргил ачааллын үе таарч, уг зочид буудалд 238 зочин байрлаж байжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
