Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Одоогоос яг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнө 01:05 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд 60 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан ачаан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас хүчтэй дэлбэрэлт болж, ойр орчмын барилга байгууламж, автомашинууд ихээхэн хохирол амссан эмгэнэлт хэрэг гарсан.
Энэхүү ослын улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрсдэж нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Эдгээр алба хаагчид нь ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэж явсан баатрууд байлаа. Тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ эмгэнэлт явдал нь бидэнд аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартуудыг чанд мөрдөх, хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатайг сануулж байна. Ирээдүйд ийм төрлийн осол, гамшиг дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе. Амь эрсдсэн алба хаагчдын баатарлаг үйлс бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдах болно. Амь биеэ үл хайрхан бидний төлөө албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн та бүхэнд гүнээ талархал илэрхийлье.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
