Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
2023 оны нэгдүгээр сард болсон Дүнжингарав худалдааны төвийн уулзар дахь дэлбэрэлтэд "Дашваанжил" ХХК-ийн захирал болон жолооч Ч.Ренцэндорж нарт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Энэ талаар НПГ-аас хэлэхдээ "Тус хэрэгт ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. УЕПГ -ын даргын тушаалаар ч мөн ажлын хэсэг байгуулж, хянасан. Мөрдөн шалгах ажиллагаагаар "Дашваанжил"-ын удирдлага, жолооч нар нь хууль болон захиргааны акт зөрчсөний улмаас жирийн иргэн, онцгой байдлын алба хаагч бүхий нийт 7 хүний амь насыг хохироосон, иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдсон.
Улмаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах зэрэг зүйлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэргээс үүдэн бусдад 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна" гэлээ.
Харин осол гарахад газ тээвэрлэж явсан машинтай шүргэлцэж харагддаг "Nissan Patrol" маркийн автомашины жолоочийг ямар ч буруугүй гэж үзжээ. НПГ-аас "Мөрдөн шалгах ажиллагааны явцад найман төрлийн 98 дүгнэлт гарсан. Энэ хүрээнд "Патрол"-ын жолоочийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж тогтоогдсон" гэлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
