Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо.
Тус төв нь хэвтэн эмчлүүлэх 25 ортой бөгөөд иргэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болов.
Тодруулбал, БЗД-ийн 22 болон 33 дугаар хорооны нийт 7538 иргэн эрүүл мэндийн төвд хандсанаар дүрс оношилгоо, лаборатори болон шүдний эмчийн үзлэгт хамрагдах боломжтой юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, “Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв 1961 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас 2023 онд шинэ төв барих ажлыг эхлүүлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Харин нийслэлээс энэ онд тус төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг шийдэж өгнө. Ингэснээр тус ЭМТ-ийн тусламж үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж, дөрөв дахин илүү хүчин чадалтайгаар ажиллах боломжтой болох юм” гэлээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
