Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монголын жудо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулдаг “Топ-6” цувралын хоёр дахь тэмцээн “UG Arena”-д эхэллээ.
Жүдо бөхийн спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдаа алдаршуулах, ирээдүйн шилдгүүдийг бэлтгэх зорилготой эл тэмцээний шагналын сан нь 100 сая төгрөг юм. Тэмцээнд 25 байгууллагын 84 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд уран мэхийг уралдуулж байна.
Тэмцээний үеэр өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-ий хошой мөнгө, насанд хүрэгчдийн ДАШТ-ий V, олимпын VII байрын шагналт, багийн ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, Азийн наадмын аварга, “Мастерс”-ын мөнгө, хүрэл, “Их дуулга”, гранпри ангиллын тэмцээний зургаан алт, есөн мөнгө, долоон хүрэл медальт, Самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг жүдогоор хичээллэж буй хүүхэд багачуудад өөрийн мэх, ур чадвараас хуваалцан, сургалт орох юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
