“Сар шинийн үнэт бэлэг-өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ

“Сар шинийн үнэт бэлэг-өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЗЯ, Монголын үндэсний музей, “Дуут-Урлан” ХХК, Монголын шатрын холбоо, Эртний шатар судлалын “Тэнгэрийн шатар” хүрээлэн хамтран, Монголын үндэсний музейд өнөөдөр “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн-худалдаа нээлтээ хийлээ. Монгол шатрын гарал үүслийг судалж, уран бүтээлдээ дүрсэлдэг “Дуут-Урлан” компанийн бүтээлийг дэлгэсэн уг үзэсгэлэн-худалдаа 2 дугаар сарын 11-нээс 3-р сарын 15-ны хооронд үргэлжлэх аж.

Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нээж, “Хүннүчүүд МЭ 450-550 оны үед шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй “Шатрын товч түүх” номондоо батламжилсан байдаг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Шатар чулуу гэх түүхэн дурсгал 3000 жилийн түүхтэй. Домогт өгүүлдгээр хаан сайн шатарчин байгаад, нас барахад нь тэдгээр Шатар чулуун хөшөөг босгосон гэдэг. Алтан зоосон дээр цутгасан бэрс гэдэг домгийн амьтныг Монголын археологчид 2200 жилийн өмнөх Хүннүгийн “Голмод” булшнаас олж авсан. Энэ бүх баримт шатар Монголоос үүссэн байж болох юм гэсэн магадлалыг нэмэгдүүлж байна. Учир нь зөвхөн монгол шатарт л шатрын хамгийн хүчирхэг дүрсийг бэрс гэж нэрлэдэг. Бэрс бол хааны бэлгэ тэмдэг байжээ. Ийм баримт олон бий. Иймд шатар бол Монголын түүхийн салшгүй нэг хэсэг бөгөөд монгол хүн, шатар хоёр салшгүй холбоотой. Шатар бол та бидний бусдаас илүүрхэх давуу тал юм” гэж онцоллоо.   

“Дуут урлан”-гийнхан 33 жилийн хугацаанд ур, ухаанаа шингээж бүтээсэн “Чингис хаан”, “Нүүдэлчин монгол”, “МЭӨ шатар”, “Хүннүгийн Атилла ба Ромын эзэнт улс”, “Мандухай сэцэн хатан ба Цодгор хүү”, “Монгол наадам”, “Болдоггүй бор өвгөн”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг 36 шатраа энд дэлгэн, олон нийтэд толилуулж байна. Эдгээр шатраа урлахдаа археологийн олдвор, уран зохиолын дурсгал, түүхэн эх сурвалжуудад үндсэлжээ.

Тухайлбал, “Мандухай сэцэн хатан ба Цодгор хүү” шатрын морин дээр 5 хүүхэд сундалсан байхыг хүмүүс ихэд өхөөрдөн харж байлаа. Цаашилбал, “Хүннүгийн Атилла ба Ромын эзэнт улс” шатарт монгол болон ром цэргийн хувцас, зэвсэг, байлдааны хэрэгслийг илт ялгаатай харуулжээ. Ромын цэрэг 1 бөхт тэмээ унасан байхад Атиллагийн цэрэг 2 бөхт тэмээтэй. “Чингис хаан” шатарт монгол цэргүүдийг дайнд орохын өмнө бөө бөөлж байхад, дайсны цэрэг хааны зарлиг уншиж байна. Энэ мэтчилэн бүх шатар нь содон хийцтэй, өвөрмөц агуулгатай. Дүрс бүрийг маш содон, илт ялгаатай дүрсэлжээ.

Тус урлан 1992 онд Төрийн 9 хөлт цагаан тугны жанжин оройг, нийслэлийн тугны догийг урласан юм.

Үзэгчдийн сонирхлыг татдаг, худалдаж авдаг бүтээлийн нэг нь цацлын халбага буюу орбай. Эднийх мөнгөлсөн, алтадсан, энгийн, 5 хошуу мал дүрсэлсэн гээд янз бүрийн орбай урладаг байна. Толгойн гоёл, идээний цар, халбага, сэрээ, савх, завьяа, бумба, сав суулга гээд эдний бүх бүтээл уран нарийн хийцтэй. Монгол орны алт, мөнгө, зэс, цайрын агууламжтай металлаар урласан эдгээр бүтээлдээ шинэ технологи, инновац шингээжээ. 

Энд тавьсан өвөрмөц бүтээлийн нэг нь мөнгөөр урласан “Цагаан өвгөн Цэрэндүг”. Цэрэндүг гэдэг нь 6 урт настан гэсэн утгатай төвөд нэр. Мөнх сүндэрлэх уул, мөнхөд урсах рашаан, мөнх наслах хүн, мөнх наст гөрөөс, мөнх наст шувуу, мөнхийн наст  мод гэсэн 6 зүйлийг бэлгэддэг. Энэ 6 зүйл нь Аюуш бурхны адис хүчээр урт наслах шидийг олжээ. Цэрэндүгийг залж тахисан айл, газарт урт нас, аз жаргал, энх амгалан оршдог гэсэн бэлгэдэлтэй. Цагаан өвгөнийг тахивал хулгай дээрэм, хараал, муу ёр халддаггүй. Хүн зон сайн сайхан яваг хэмээн Цагаан өвгөн баруун гартаа эрхи барьж, олон хүн урт наслахыг бэлгэдэн зүүн гартаа луу толгойт зургаадай таяг тулжээ. Баян чинээлэг явахыг бэлгэдэн цагаан дээл өмсөж, лусыг захирах бэлгэдлээр барын арьсан гутал өмссөн байдаг.

“Дуут урлан” ХХК эдгээр бүтээлээрээ дотоод, гадаадын 50 орчим үзэсгэлэнд оролцон, Монгол үндэсний өв соёлоо сурталчилжээ. 2014-2019 онд БНХАУ, ОХУ-д 2022 оноос АНУ, Францын үзэгчдэд бүтээлээ толилуулаад байна. 2023 оны 10 дугаар сард Франц улсын Нант хотын Түүхийн музейд Монгол Улс, БНФУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор гаргасан “Чингис хаан: “Монголчууд Дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнд 20 гаруй бүтээлээрээ хамтран оролцсон аж.

Энэ үзэсгэлэнг 6 сарын хугацаанд 250 гаруй мянган үзэгч үзсэн байна. Уг үзэсгэлэнг 2025 оны 3 дугаар сард Чех улсын Прага хотын Үндэсний музей, 10 дугаар сард Швейцарь улсын Цюрих хотын Ритберг музей, 2026 онд Герман улсын Берлин хотын Түүхийн музей гаргахаар ээлжээ хүлээж байгаа бөгөөд дараа нь Канад, АНУ-д ч гаргах аж.

 

Фэйсбүүк: DUUT URLAN LLC                           И-мэйл: duuturlanllc@gmail.com

Инстаграм: duut.urlanllc                                     Утасны дугаар: 99082459, 80190844

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

1 цаг 17 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

16 цаг 45 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

18 цаг 25 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

19 цаг 46 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

20 цаг 41 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

Өчигдөр 09 цаг 22 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

16 цаг 45 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Сурталчилгаа