Иргэд цагаан сарын өмнө 116 мянга, дараа нь 233 мянган төгрөгийн ногдол ашиг авах нь

Иргэд цагаан сарын өмнө 116 мянга, дараа нь 233 мянган төгрөгийн ногдол ашиг авах нь

УИХ-ын 2023 оны намрын чуулганы хаалтын өдөр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. 

Ингэснээр 2022 оны ногдол ашгаас нэг иргэнд 116,000 төгрөг хуваарилагдах тооцоо гарсан. Үүнийг сар шинийн баяраас өмнө олгох боломжтой гэж үзжээ. Харин 2023 оны ногдол ашгаас нэг иргэнд 233,000 төгрөг оногдох нь. 2023 оны ногдол ашгийн тайлан гараагүй учраас тухайн оны ногдол ашгийг цагаа сарын дараа сонгуулиас өмнө тараахаар яригдаж байгаа аж. 

Тэгвэл эхний ээлжинд цагаан сараас өмнө 2022 оныхыг хуваарилахаар болжээ. Энэ долоо хоногт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашгийг хамт өгөх боломжтой эсэхийг шийдвэрлэх юм. 

content 181 fea3ee030150e5be6822

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.