Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй гэр бүл салалт. Жилдээ хэдэн мянгаараа тоологдох болсон гэр бүл салалтаас шалтгаалсан олон сөрөг үр дагавар нийгэмд бий болж буй.
Тодруубал, өрх толгойлсон эцэг, эхийн тоо нэмэгдэж, үүнийг дагаад гэр бүлийн эдийн засаг, хүүхдийн суурь хүмүүжил, сэтгэл зүй гээд олон асуудал бий. Тэгвэл эдгээр асуудлыг цогцоор нь судалж, бодлого боловсруулж, шаардлагатай хүн бүрт зөвөлгөө, сургалт олгох "Чанд манах эрдэм" гэр бүл судлалын академи энэ сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ.
Тус академийг Монголын анхны гэр бүлийн бодлого судлаач З.Түвшинжаргалын санаачилгаар эрдэмтэн, судлаач, академич зэрэг төлөөллүүд хамтран үүсгэн байгуулжээ.
Тус гэр бүл судлалын академи нээгдсэнээр өнөөгийн нийгмийн асуудал болоод байгаа гэр бүл салалтыг бууруулах, дагаж гарах сөрөг үр дагаварыг багасгах зорилготой ажээ. Түүнчлэн гэр бүлийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, гэр бүлийн харилцаагаа яаж авч үлдэх вэ зэрэг асуудлаар иргэдэд зөвөлгөө, мэдээлэл өгөх юм байна. Мөн зорин ирсэн иргэн бүрт нээлттэй байж аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
