Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн улирлыг 15 хожилтойгоор тавдугаар байраар өндөрлүүлсэн “Сэлэнгэ Бодонс” баг плей-оффын шатанд NBA-ийн тоглогч ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн билээ.
Ингэснээр тэр манай дээд лигт тоглож буй хамгийн алдартай тамирчин болж байгаа юм. Тэгвэл Казинс хэдхэн хормын өмнө Монголд газардлаа. Тэрбээр ярихдаа “Монголын багаас санал ирэхэд маш баяртай хүлээн авч, “Сэлэнгэ бодонс” багт нэгдлээ. Миний хамгийн том зорилго бол мэдээж сагсан бөмбөг тоглох.
Мөн “Сэлэнгэ бодонс” багийг аварга болгоно. Түүнчлэн Монгол Улсын соёл уламжлалтай танилцана гэж бодож байна. Чөлөөт цагаа аль болох үр дүнтэй өнгөрөөхийг хичээнэ. Монголын лигийн видеонуудыг үзсэн. "Сэлэнгэ Бодонс" багийн сошиал хаягийг дагаад лигийн талаар мэдээлэл авсан. Багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулах зорилготой байна.
Өөрийнхөө манлайлал амжилтаар багтаа хувь нэмрээ оруулна” хэмээн ярилаа. Казинс Монгол дахь эхний тоглолтоо энэ сарын 10-нд “Найтс” багийн эсрэг хийнэ. Харин өнөөдөр фэнүүд, сагсан бөмбөг сонирхогчидтой нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх энтертайнмент шоунд оролцох юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
