Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 онд зохион байгуулах цуврал тэмцээний хуваариа танилцуулсан билээ. Тэгвэл энэ онд “Их дуулга”-ын есөн цуврал тэмцээн зохион байгуулахаас дөрөв дэх нь Гүржийн Тбилис хотод болох гэж байна.
Тодруулбал, энэ сарын 21-нд “Их дуулга” эхлэх бөгөөд одоогоор 52 орны 441 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй есөн жүдоч зодоглоно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д К.Ёолк, Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана.

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, 57 кг-д М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглохоор бэлтгэлээ базааж байгаа аж. Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан 2025 онд олон улсын тэмцээнд оролцоогүй бөгөөд албан ёсны анхны тэмцээн нь Тбилисийн “Их дуулга” болж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
