Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй гуравдугаар сарын хуваарийн эхний барилдаан эхлэх гэж байна.
Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаан өнөөдөр болно. Тус барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон, заан Б.Батмөнх, Д.Хүдэрбулга, Б.Бат-Өлзий тэргүүтэй улсын цолтой 31 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Тодруулбал, арслан нэг, заан гурав, харцага зургаа, начин цолтой 21 бөх барилдах нь ээ. Могой жилийн эхний барилдааны түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн нь таван сая, дөрөвт үлдсэн нь тус бүр гурван сая төгрөгийн бай шагнал гардана.
Ташрамд сонирхуулахад, амралтын өдрүүдэд буюу энэ сарын 15, 16-нд дараалсан барилдаантай. Энэ сарын 15-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын түүхт 100 жил, тус сумын харьяат улсын начин Ж.Одсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно. Харин энэ сарын 16-нд Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаан болох юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
