Эрүүгийн  цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт Норовын Тэгшбаяр гомдол гаргажээ

Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт Норовын Тэгшбаяр гомдол гаргажээ

Гомдол гаргах тухай

Миний бие Норовын Тэгшбаяр, нь физикийн ухааны доктор, эрх зүйч бөгөөд Монгол Улсын Их Хурлаар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт мэргэжлийн хүний хувиар шинжээчээр уригдаж орж ажилласан.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн, Аюулгүйн зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсэгт мөн уригдаж тус тус ажилласан юм.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Цөмийн энергийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар, ҮАБЗ-өөр хэлэлцэж УИХ-д өргөн барьж гишүүдийн олонхийн саналаар зөвшилцөлийг баталсаны дагуу Засгийн газар уг гэрээнд 2025 оны 01 сарын 17-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.

Уг гэрээ нь ҮАБ-ын үзэл баримтлалд тусгагдсан тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрийн шугамаар хамгаалах, түүнчлэн гуравдагч хөршийн бодлогод нийцсэн гэж УИХ үзсэн.

Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт уран олборлохтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барьж байгуулах судалгааг эхлүүлэх гэж тодорхой тусгасан.

Дээрх хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт миний бие эрдэмтэн судлаачийн хувиар улс орныхоо эрх ашгийн төлөө уригдаж ажилласан. Түүнээс хувийн ашиг сонирхол огт байгаагүй болно.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд ажилласнаас үүдэж цахим орчинд ажил хэргийн нэр төр, алдар хүндээ гутаалгаж байгаадаа харамсаж байна.

Энэ үйлдэл нь мэргэжлийн судлаачид, шинжээчдийн урам зоиг мохоож, нэр төрд халдаж байгаа мэт боловч цаад үйлдэл нь төрийн бодлогыг тасалдуулах, Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл гэж үзэж байна.

Тухайн үед хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийг төлөөлж, мэргэжлийн хүний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өөрийн хувийн facebook болох Норовын Тэгшбаяр хаягаас иргэдийг соён гэгээрүүлэх талаар болон хуулийн нэмэлт өөрчлөлт, ураны талаарх зөв ойлголтыг өгөхийн тул шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ мэдээлэл, постууд оруулж байсан. Гэтэл оруулсан мэдээ, мэдээлэл, постуудтай холбоотойгоор ураныг эсэргүүцэгч facebook-ийн “Аминаагийн аав” гэх хаягаас “Орангаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан Н.Тэгшбаяр доктор маань тэднийхээ ачийг хариулж хүхрийн хүчил байгальд хоргүй шүү гэж ярьдаг зовлонд унасан юм байна” гэсэн, “Gursed Surenjaw” гэх хаягаас “Францад элгээ солиулсан эрдэмтэн ач тусын бодож хариу барьж байхад Монголдоо эргэн ирсэн хүү эхийнхээ хэвлий рүү хор шахаж ачлав” гэсэн, “Жанын Ганбаатар” гэх хаягаас “Францын уран олборлогч Арева компаниас авлига авсан гэмт хэрэгтний тоо өссөөр !!! 2 биш 3+ хүнд авлига өгсөн болоод явчихлаа шүү” гэсэн мөн “Khukhuu Khukhuu” гэх хаягаас “Орангаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан Н.Тэгшбаяр тэдний ачийг хариулах шаардлагатай болж уран, хүхрийн хүчил хоргүй гэж хүчээр ярьдаг зовлонд унасан гэнэ” гэж тус тус ямар ч үндэслэлгүй пост оруулсан нь хүний эмзэг мэдээллийг ашиглаж, миний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байна.

Миний бие нь 2021 онд БНСУ-д олон иргэдийн хандив өөрийн мөнгөөр элгээ солиулсан байхад францын компаниас авлигал авч солиулсан мэтээр нийгэмд ойлголт төрүүлж, нотолгоогүй зохиомол гүтгэлгийг удаа дараа явуулсаар байна.

Францын ямар ч байгууллага, иргэнээс эмчилгээний тусламж үйлчилгээ аваагүй байхад ураны төслийг эсэргүүцэгчид санаатай зохион байгуулалттай нэр төрд халдаж, олон нийтэд худал мэдээлэл тарааж байгаа дээрх хаягийн эздийг олж хуулийн хариуцлага тооцож, нэр төрийг минь сэргээж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Дээрх facebook хаяг дээрх мэдээлэл, постууд нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаж, мега төсөл болгон хэрэгжүүлж байгаа ураныг олборлох, ашиглахтай холбоотой бодлогыг зориудаар эсэргүүцэж байгаа, зохион байгуулалттай, нэг бүлэг этгээдүүдийн үйлдэл гэж үзэж байгааг анхаарч холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлэн шалгуулж өгнө үү.

Жич: Уг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд БНСУ-д элгээ солиулсан. Мөн тухайн үед Цөмийн энергийн салбарт ажиллаж байгаагүй болно. Мэдээллийн чанартай энд дурьдахад “Франц” улсад элэг солиулахад үнэ төлбөргүй байдаг. Гэтэл намайг Франц улсаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан гэж гүтгэж байгаа нь өөрөө ямар ч логикгүй.

Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, олон нийтэд илт худал мэдээллийг системтэйгээр зохион байгуулалттай тарааж байгааг тусгайлан анхаарахыг хүсэж байна.

Гомдол гаргасан Монгол улсын иргэн:

Норовын Тэгшбаяр

Физикийн ухааны доктор, эрх зүйч

2024.03.17

УБ хот

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

15 цаг 9 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

16 цаг 49 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

18 цаг 10 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

19 цаг 5 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

23 цаг 18 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

15 цаг 9 мин

Сурталчилгаа