Монгол улсын топ 150 компанийн шилдэг 200 гаруй менежер оролцсон 5 дахь удаагийн “Менежментийн форум” боллоо

Монгол улсын топ 150 компанийн шилдэг 200 гаруй менежер оролцсон 5 дахь удаагийн “Менежментийн форум” боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.03.18) болж буй “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад мэндчилгээ илгээснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уламжлан хүргэлээ. Монгол Улсын топ 150 компанийн шилдэг 200 гаруй менежер оролцож буй “Менежментийн форум”-ыг жил тутам уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийнх нь тав дахь форум юм. Өнгөрсөн жилийн форумд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар ажиллаж байхдаа оролцсон бөгөөд энэ удаагийн форумд оролцох урилгатай байсан боловч Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийх албан ёсны айлчлал давхацсан тул ийнхүү мэндчилгээ илгээсэн юм.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж түүний мэндчилгээг уламжилж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монголын парламентын шинэчлэл буюу парламентат ёсны хоёр дахь үе шат болон Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги, төлөвлөгөөний талаар танилцуулав. Бүтэц, бүрэлдэхүүн нь өргөжиж, 126 гишүүнтэй болсон Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гарч буйг тэрбээр олон намын болон олон салбарын төлөөлөл, улсын төсвийн хэлэлцүүлэг, анх удаа төсвийн төслийг Засгийн газарт буцаасан зэргээр жишээлэн ярьж, хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль тогтоомжийг батлан мөрдүүлж байх “Гурван төгөлдөршил”-ийн зарчим, эдгээрт тулгуурлан боловсруулж баталсан ирэх дөрвөн жилд баримтлах Улсын Их Хурлын стратегийг дэлгэрэнгүй тайлбарлан ярьсан юм. Хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төлөвшүүлэх стратегийн зорилгыг танилцуулахдаа тэрбээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд хийх процессын дахин инженерчлэл, энэ талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн туршлагаас суралцах, төрийн үйлчилгээний шат дамжлагуудыг цөөлөх, бууруулах талаар явуулж буй бодлогын арга хэмжээг жишээллээ. Үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн амин чухал эрэлт, хэрэгцээг тооцсон, цогц шийдвэр гаргадаг байх Улсын Их Хурлын хоёр дахь стратегийн зорилгыг тайлбарлахдаа татварын багц хуулийн шинэчлэл, хавтгайрсан хяналт шалгалтыг багасгах бодлогын талаар дэлгэрэнгүй өгүүлэв. Шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжих, олон ургалч үзэл бүхий дэвшилтэт шинэ үеийн парламентыг бэхжүүлэх, Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгуудын хүрээнд виртуал хөрөнгийн харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах, хуулиас давсан журам, дүрмүүдийг цэгцэлж, хууль тогтоомжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг чадваржуулах болон бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх зэрэг бодлогыг танилцууллаа.

“Менежментийн форум 2025” чуулга уулзалт “Building The Trust” уриан дор болж буй бөгөөд бизнес, эдийн засгийн орчны шинжилгээг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ хүний нөөцийн тулгамдсан асуудал, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг сэдвүүдийг хөндөн ярьж байна. Энэ үеэр бизнес эрхлэгчид бие биенээ өрсөлдөгч гэж бус хамтрагч гэж харж, нийтлэг зорилго, тулгарч буй бэрхшээл, сорилтыг дүгнэж буй нь нэгэн том алхам болохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тэмдэглэж, хууль тогтоогчдод уламжлах санал, шүүмжээ илэн далангүй гаргахыг уриалаад, бизнес эрхлэгчид болон парламентын гишүүд, мөн Менежментийн форум өөр хоорондоо “алтан гурвалжин”-гийн дүрмээр нягт хамтран ажилласнаар бодитой үр дүнд хүрч чадна гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

15 цаг 7 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

16 цаг 47 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

18 цаг 9 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

19 цаг 4 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

23 цаг 17 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

15 цаг 7 мин

Сурталчилгаа