“Ноорогийнхон тролл баг ажиллуулсан” гэх хуурамч мэдээлэл түгээсэн хаягууд

“Ноорогийнхон тролл баг ажиллуулсан” гэх хуурамч мэдээлэл түгээсэн хаягууд

Монголын баримт шалгах төвөөс нягталсан мэдээллийг хүргэж байна.


Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бүтээлч медиа студи Ноорогийн хамт олон болох найман хүнийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй шалгах ажиллагаа хэмээн саатуулан байцаасан ба “тус студиэс “Эрүүгийн хуулийн 19.9.1 дүгээр заалт буюу үндэсний эв нэгдлийг бусниулах заалтаар шалгасан” хэмээн Ноорогийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын гадаа хийсэн мэдээлэлдээ дурдсан.

Ноорогийн хамт олон саатуулагдан байцаалтад орсон тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцээд тус студийг MCS компанитай хамааралтай хэмээн тус компани тролл баг ажиллуулсан гэж мэдээлсэн Facebook дэх 21 хаяг, пэйж түгээсэн байна.

Тухайлбал энэ үйл явдлын талаар мэдээлсэн Erennews.mn (архивлагдсан хувилбар) 03 дугаар сарын 18-ны өглөө 09:58-д “”Эм Си Эс”-ийн тролл баг “Ноорог креатив” компаниар халхавчилж үйл ажиллагаа явуулж байжээ” хэмээн мэдээлсэн байна. Уг мэдээнд “Өнгөрсөн шөнө хуулийнхан Ноорог.мн сайтад хойшлуулашгүй ажиллагаа явуулж мэдүүлэг тайлбар авч, зарим эд мөрийн баримтыг хурааж авсан гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа. Тэгвэл тэд “Эм Си Эс” группээс санхүүжилт авч, “Ноорог креатив” гэх компаниар халхавч хийж цахим сүлжээнд троллын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна” гэжээ.

Бид энэхүү мэдээлэлд хэдийн баримт шалгалт хийн олон нийтэд мэдээлсэн ба Ноорог студи аливаа тролл баг ажлуулсан гэх баримт, нотолгоо байхгүй юм. Тодруулбал тус студийн өмгөөлөгч, Фиделитас Партнерс ХХН-ийн захирал Б.Наранцэцэг “Иргэнээс гарсан гомдлын дагуу сэжигтнээр мэдүүлэг авсан. Ямар нэг хэрэг бүртгэл одоогоор үүсээгүй байна… Урьд шөнө мэдүүлэг авахдаа 19.9.1-ээр гэж өөрсдөд нь мэдэгдсэн. Гомдол байгаа учраас зүйлчлэл тодорхойгүй… Тодорхой зүйл байхгүй болохоор хэрэг, мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой ярих зүйл байхгүй…” гэж мэдээлсэн ба ЦЕГ болон прокуророос тэднийг тролл баг ажлуулсныг нотлон тогтоосон тухай мэдээлээгүй.

Ноорогийнхон саатуулагдсан тухай мэдээллийг түгээсэн хаягууд “MCS-ийн тролл баг” шалгагдаж буй тухай ижил тексттэй түүнчлэн тус компанийн лого болон захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын зургийг ашигласан ойролцоо дүрслэл бүхий зургуудыг ашигласныг харж болно. Үүнд Үндэстэн Юмжаагийн Цэдэнбал, Нэхүүл Нам бус Залуусын Хөдөлгөөн, Үзэг.мн Бүү Март, Хатуу Мэдээ гэх мэт пэйжүүд ижил мэдээллийг түгээжээ.

  • Ноорог студийн талаар ижил агуулгатай мэдээлэл түгээсэн зарим хаягууд

    Ноорог студийн талаар ижил агуулгатай мэдээлэл түгээсэн зарим хаягууд

1 / 6

Ноорог студийн талаар ижил агуулгатай мэдээлэл түгээсэн зарим хаягууд

Мөн дээрх ижил мэдээллийг нэгэн зэрэг түгээсэн хаягуудаас гадна өөр зураг ашиглан, ижил текст бүхий мэдээлэл түгээсэн хаягуудыг бид тогтоосон. Мэдээлэл түгээсэн хаягууд агуулгын хувьд зөрүүгүй боловч өөр өөр зураг ашиглан мэдээлэл түгээснийг харж болохоор байна. Мөн нэг талын мэдээллийг түлхүү хүргэж байгаа тул дэлгэрэнгүй судалгааг хүргэе.

  • Arslan.mn мэдээллийн тайлбарыг өөрчилсөн байдал

1 / 10

Бидний онлайн эрэн сурвалжлагын явцад Facebook-т илэрсэн нийт 23 хаяг, пэйжийн постуудыг онлайн архивласан хувилбарын хамт дор жагсаалаа.

  1. Arslan (архивласан хувилбар)
  2. Бүү Март (архивласан хувилбар)
  3. Хатуу Мэдээ (архивласан хувилбар)
  4. Ноцтой но-той мэдээлэл (архивласан хувилбар)
  5. Үзэг.мн (архивласан хувилбар)
  6. DMNN (архивласан хувилбар)
  7. DMNN Korea (архивласан хувилбар)
  8. Нэхүүл Нам бус Залуусын Хөдөлгөөн (архивласан хувилбар)
  9. Үндэстэн Юмжаагийн Цэдэнбал (архивласан хувилбар)
  10. Хурд.мн (архивласан хувилбар)
  11. Луужин (архивласан хувилбар)
  12. Hurts.mn (архивласан хувилбар)
  13. Bolloo.mn (архивласан хувилбар)
  14. Erennews.mn (архивласан хувилбар)
  15. Төр.мн (архивласан хувилбар)
  16. Asuudal.mn (архивласан хувилбар)
  17. Tovch.mn (архивласан хувилбар)
  18. Гавьяат Фэйсбүүкчин (архивласан хувилбар)
  19. Б.Төрбат (архивласан хувилбар)
  20. Аанхаа (архивласан хувилбар)
  21. Ganbayar Batsuuri (архивласан хувилбар)

Эдгээр хаягаас пэйж болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын талаарх мэдээллийг нээлттэй мэдээллийн who.is хэрэглүүр, болон холбогдох дата сангаас харлаа.

  1. arslan.mn сайт нь 2013.10.04-нд “Энх-Арслан” ХХК дээр домэйн нэрээ авсан ба Жавзмаа Мөнхсүх гэсэн нэрээр бүртгэлтэй байна. Харин Энх-Арслан ХХК нь 2010.02.24-нд Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн ба эцсийн өмчлөгч Чулуунбатын Энхтамир гэсэн байна. Уг ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь хүнсний дэлгүүр, цайны газар, гадаад худалдаа (2010.02.24), бизнесийн зөвлөгөө өгөх, үндэсний хувцасны үйлдвэрлэл худалдаа, вэбсайт хийх (2015.06.24) гэсэн зургаан чиглэлээр бүртгүүлжээ.
  2. Бүү март” хуудас нь таван удаа нэрээ сольсон байна. 2015.11.02-нд “ANU Couture” нэрээр нээж байсан бол 2016.02.15-нд “Бүү март Мартвал сөнөнө” болгож, 2017.05.23-нд “Бүү март” гэж нэрээ сольсон байна. Дараа нь 2020.09.21-нд “Ардчилал монголд хөгжихийн төлөө” гэсэн нэртэй нээгдсэн ба сарын дараа буюу 10.14-нд “Ерөнхийлөгч” гэж нэрээ өөрчилсөн бол 2022.11.9-нд “Бүү март” болгожээ. Тус хуудсыг Монголоос нэг, байршлаас нуусан бас нэг хаяг хөтөлдөг гэжээ. 2025.03.13-нд “ТВ, сайтаар гаргахыг хориглосон нэвтрүүлэг” гэх тайлбартай нэг бичлэгийг boost хийж түгээсэн байна.
  3. Хатуу мэдээ хуудсыг 2018.12.25-нд нээсэн, нэрээ өөрчлөөгүй, Монголоос хоёр админ удирддаг гэжээ. Тус хуудас төлбөр төлж мэдээлэл түгээгээгүй байна.
  4. Ноцтой но-той мэдээлэл” хуудсыг анх Кино сонирхогчид нэрээр 2018.07.10-нд нээгээд гурван удаа нэрийг нь сольсон байна. 2021.02.05-нд “Тренд Бичлэгүүд Сонирхогчид” болгож, 2022.03.25-нд “Ноцтой но-той мэдээ Сонирхогчид”, арав хоногийн дараа “Ноцтой но-той мэдээлэл” болгон өөрчилжээ. Монголоос 7 хаяг удирддаг. Мэдээллээ boost хийж байгаагүй гэжээ.
  5. Үзэг.мн хуудас нь 2017.01.24-нд Жоохон Саагий нэрээр нээгдэж, 2021.09.24-нд “Aquila PUBGM”, 2021.10.14-нд “Aquila CLAN”, 2024.08.19-нд “Сөрөг Цэнэг”, 2025.01.22-нд Үзэг.мн болгож тус тус өөрчилжээ. Нээлттэй тохиргоотой хоёр л пост үлдээж, бусад постоо устгасан ба тус хоёр пост нь Ноорог руу чиглэсэн байна. 97 шэйр авсан нэг постыг нь Энхтүвшин Энхтүвшин хаягаар 5 группэд, Togosoo TG хаягаар 4 группэд (нийтлэл оруулах үед энэ хаягийг устгасан, эсвэл хаасан байна), Bat-Ochir Khaltar хаягаар 6 группэд, Pagma Bolortuya хаягаар 17 группэд тус тус хуваалцжээ. Пэйжийг Монголоос хоёр хаяг удирддаг. Линк дэх нэр нь “Surug1seneg” байна.
  6. DMNN хуудас нь 2014.04.25-нд нээгдэж, энэ нэрээрээ байна. Монголоос зургаан хаягаар удирддаг. 8146772 регистрийн дугаараар улсын бүртгэлд бүртгүүлсэн “Дархан Монгол ногоон нэгдэл” НҮТББ-ын хуудас. Үйл ажиллагааны чиглэл нь “Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, сурталчлах” ба Удирдах зөвлөлийн дарга Дэшдэлэгийн Дашням ажилладаг. Тэрээр Ерөнхий сайдын ажлын албанд зөвлөхөөр мөн ажилладаг. 2023 оны 08 дугаар сарын 08-нд Улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн жагсаалтад оржээ.
  7. DMNN Korea нь дээрхтэй нэг чиглэлд ажилладаг. 2014.07.27-нд DM Korea нэрээр нээгдэж, 2016.11.04-нд DMNN Korea болгож нэрээ өөрчилсөн. Монголоос 3, Өмнөд Солонгосоос нэг хаягаар удирддаг гэжээ.
  8. Нэхүүл Нам бус Залуусын Хөдөлгөөн” НҮТББ нь 2019.01.21-нд “Үндэсний эрх ашгаа хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө иргэдэд зөв зүйтэй мэдлэг олгох, сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх” чиглэлээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Эцсийн өмчлөгч нь Лусвангийн Отгонбат. Оргодлын Баасанжаргал, Ганбаатарын Дарханбат, Ганбаатарын Дарханбаяр, Энхбаярын Ууганбаяр нар эзэмшлийн мэдээллээс хасагдсан байна. ТББ-ын нэрээр нэрлэсэн хуудсыг 2018.11.10-нд нээсэн ба Монголоос гурван хаягаар удирддаг гэжээ.
  9. Үндэстэн Юмжаагийн Цэдэнбал хуудсыг 2012.05.08-нд Юмжаагийн Цэдэнбал нэрээр нээж байсан ба 2020.10.15-нд одоогийн нэрээр өөрчилсөн байна. Монголоос 4 хаягаар удирддаг гэжээ.
  10. Хурд.мн хуудсыг 2024.02.29-нд Амин-эрдэнэ Амина нэрээр нээж, 08.20-нд Шаазгай.мн, харин 2025.01.22-нд Хурд.мн болгон өөрчилсөн байна. Монголоос хоёр хаягаар удирддаг. Хоёр пост байгаагийн нэг нь Ноорогтой холбоотой бөгөөд Үзэг.мн хуудсын мэдээллийг түгээж байсан Pagma Bolortuya хаягаар 9 группэд, Энхтүвшин Энхтүвшин хаягаар 3 группэд, мөн Ub Bikers хаягаар 10 группэд шэйрлэжээ. Харин нөгөө пост нь өмнө нь манай төвийн шалгаж байсан хуурамч мэдээлэл байна.
  11. Луужин хуудас нь 2019.05.05-нд Шууд мэдээ нэрээр нээгдэж, 2020.03.07-нд одоогийн нэрээр өөрчилжээ. Монголоос нэг хаягаар удирддаг тус пэйжийн сүүлийн мэдээллүүд нь ikon.mn болон arslan.mn сайтын мэдээг хуваалцдаг ба Ноорог тролл баг гэх мэдээллийг мөн шэйрлэсэн байна.
  12. hurts.mn хуудсыг 2023.07.04-нд •63 shopping• нэрээр нээж, 2024.01.16-нд одоогийн нэрээр өөрчилжээ. Монголоос хоёр хаягаар удирддаг. hurts.mn домэйн нэртэй сайтын эзэмшлийн мэдээллийг нуусан байна.
  13. bolloo.mn хуудас нь 2019.10.26-нд MGLTV нэрээр нээгдэж, зургаан удаа нэрээ сольсон байна. 2021.04.27-нд Bondgo, 2023.01.02-нд Erennews.mn, 2023.01.10-нд Bondgo.mn 2023.03.29-нд Boov.mn, 2024.06.14-нд Gangnews, 2025.01.23-нд Bolloo.mn гэж тус тус өөрчилжээ. Монголоос 5 хаягаар удирддаг. 2014.05.05-нд bolloo.mn домэйн нэрийг бүртгүүлсэн бөгөөд эзэмшлийн мэдээллийг нууцалжээ.
  14. Erennews.mn домэйн нь Т.Цэмлэг нэр дээр бүртгэлтэй. Пэйж хаягаа 2017.05.04-нд нээсэн, нэрээ солиогүй, Монголоос дөрвөн хаягаар удирддаг. Мэдээллийг илүү олон хүнд үзүүлэх зорилготой нэг boost хийсэн нь 2025.03.11-нд волейболын тамирчин А.Даваажаргалын тухай видео мэдээ байна.
  15. Төр.мн сайт нь Б.Шүрэнцэцэг сэтгүүлчийн нэр дээр бүртгэлтэй. Сайтын Бидний тухай хэсэгт “Төр мэдээллийн агентлаг” гэсэн үгс л оруулжээ. Харин пэйжийг 2014.10.28-нд нээсэн, нэрээ солиогүй. Монголоос таван хаягаар удирддаг гэжээ.
  16. Asuudal.mn пэйж нь 2016.05.16-нд PPR нэртэй нээгдэж байсан бол 2016.12.20-нд PPR.mn asuudal.mn, 2017.01.02-нд Asuudal.mn PPR.mn, 2017.01.26-нд asuudal.mn болгон өөрчилсөн байна. Монголоос зургаан хаягаар удирддаг гэжээ. asuudal.mn сайтын домэйн нэр нь 2016.11.10-нд бүртгэгдсэн ба МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаярын нэр дээр байна.
  17. Tovch.mn сайтын домэйн нь Amarjargal Erdenetogtoh нэр дээр бүртгэлтэй байна. Тус сайтын сэтгүүлч Д.Майцэцэгийн Тусгай сурвалжилга ТББ нь 2024.05.20-ны өдрийн ЖДҮ-ийн газрын даргын А/92 тоот тушаалаар засгийн газрын бодлого шийдвэрийн мэдээлэл буюу Шинэ хоршоо хөдөлгөөний талаар олон нийтэд мэдээлэх зорилгоор хэвлэлийнхэнтэй хийсэн 2.1 тэрбум төгрөгийн шууд гэрээнээс 200 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн.
  18. Гавьяат Фэйсбүүкчин хуудсыг 2020.06.12-нд “Баянгол Сонгууль” нэрээр анх нээж, таван удаа нэрийг нь сольжээ. 2020.09.02-нд “SOSA”, 2020.11.20-нд “Баянзүрх дүүргийн онцгой комисс”, 2021.07.04-нд “Баянзүрх дүүргийн Онцгой комисс”, 2022.01.05-нд “Баянзүрх дүүрэг”, 2024.11.05-нд одоогийн нэрээр нэрлэжээ. 2020 онд БЗД-ийн Онцгой комисс нэртэй байхдаа, мөн 2024 онд Баянзүрх дүүрэг нэртэй байхдаа гурван сурталчилгаа boost хийж байжээ.

2025 оны 03 дугаар сарын 18-ны байдлаар эцэслэн тогтоогдоогүй, цагдаагийн байгууллагаас баталж, нотлоогүй мэдээллийг түгээсэн хаягуудын талаар нээлттэй мэдээллийн эх сурвалж, дата сангаас нягтлахад ийм байна.

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

15 цаг 6 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

16 цаг 46 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

18 цаг 8 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

19 цаг 3 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

23 цаг 16 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

15 цаг 6 мин

Сурталчилгаа