Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын Засгийн газар, ССАЖЗЯ-аас хэрэгжүүлж буй “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд Английн премьер лигийн “Фүлхэм” клуб манай улсыг олон улсад сурталчлан ажиллаж байна.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Монголын хөл бөмбөгийн өсвөрийн шилдэг 11 тамирчин Английн Лондон хотыг өнөөдөр зорилоо. Хөтөлбөрийн дагуу манай тамирчид Лондон хотноо энэ сарын 2-7-нд “Фүлхэм” клубийн бэлтгэлийн талбайд мэргэжлийн сургалтад хамрагдах аж. Харин энэ сарын 6-нд “Фүлхэм” болон “Ливерпүүл”-ийн тоглолтоор урилгаар үзэх юм.
Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь ирээдүйн Монгол Улсын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, хөл бөмбөг сонирхогч хүүхэд залууст урам зориг өгөх, спортоор идэвхтэй хичээллэх сэдэл өгөх өндөр ач холбогдолтой юм байна.
Ташрамд дурдахад, “Go Mongolia” үндэсний брэнд болон “Фүлхэм”-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд тус клубийн дасгалжуулагчид манай улсад ирж ажилласан бөгөөд 160 гаруй хүүхдийг хамруулсан сургалт, шалгаруулалтыг зохион байгуулж дээрх шилдэг 11 хүүхдийг сонгосон юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
