Ө.Ганзориг: Бондын зах зээлийг хөгжүүлэхэд төрийн зүгээс ийнхүү санаачлан ажиллаж байгаад талархаж байна

Ө.Ганзориг: Бондын зах зээлийг хөгжүүлэхэд төрийн зүгээс ийнхүү санаачлан ажиллаж байгаад талархаж байна

Монгол Улсын Их хурлын даргын санаачлагаар зохион байгуулагдсан “Бонд форум-2025” арга хэмжээний оролцогч “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзоригийн байр суурийг хүргэж байна.

Санхүүгийн зах зээл хөрөнгийн, банкны, даатгалын гэсэн гурван тулгуурт секторт түшиглэн хөгждөг. Энэ тулгуур баганыг жигд хөгжүүлж байж зээлийн хүү буурч, хөрөнгийн хүртээмж нэмэгдэж, улмаар баялгийг шударга хуваарилдаг. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлнэ гэхээр банк эсвэл даатгалын компаниудыг “томруулах” асуудал хэмээн ойлгож магадгүй юм. Үүний эдийн засгийн зорилго бол баялгийн шударга хуваарилалт юм. Санхүүгийн зах зээлд банкны зах зээл дэлхийн төвшинд хүрч хөгжсөн атлаа хөрөнгийн болон даатгалын зах зээлийн хөгжил 20 орчим жилээр хоцорч явна. Хоцрогдсон энэхүү хоёр салбарыг хөгжүүлэхэд төр засаг болон аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа чухал байна. Хөрөнгийн зах зээл  хувьцааны болон бондын зах зээлээс бүрддэг. Бондын зах зээл бол санхүүжилтийн альтернатив буюу банкны зээлээс бусад санхүүжилтийг аж ахуйн нэгжид  олгох чухал салбар юм. Бондын зах зээлийг хөгжүүлэхэд төрийн зүгээс ийнхүү санаачлан ажиллаж байгаад талархаж байна.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.