П.Батчулуун эмчтэй холбоотойгоор ОУ-ын  Эрхтэн шилжүүлэн суулгах салбараас  Монгол Улсын шүүх байгууллагад  хандан захидал ирүүлжээ

П.Батчулуун эмчтэй холбоотойгоор ОУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах салбараас Монгол Улсын шүүх байгууллагад хандан захидал ирүүлжээ

Тус захидалд:

-Өргөдлийн захидал Монгол Улсын Шүүхийн Хүндэт Шүүгчдэд, Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын анагаахын мэргэжилтнүүд бид нэгдэн та бүхэнд хандаж байна. Бид Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэн хүмүүс билээ. Бид энэхүү өргөдлийг гүн хүндэтгэлтэйгээр өргөн барьж, Профессор П.Батчулуунд холбогдуулж буй эрүүгийн хэрэгт гүнээ санаа зовниж буйгаа энэхүү захиагаар илэрхийлж байна. Профессор П.Батчулуун олон жилийн турш хүний амь насыг аврах эмнэлгийн амьдралд эргэлтгүй зүтгэж, Монгол Улсад ёс зүйтэй, олон нийтэд төвлөрсөн эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог бий болгохоор уйгагүй ажилласан нэгэн.

Тэрээр Vitallink аян, олон удаагийн сургалтын хөтөлбөрүүдийн явцад дотоод болон олон улсын анагаахын салбар, хүрээлэлд өргөн хүндэтгэл хүлээсэн нэгэн юм. Түүний хийж бүтээсэн нөр их ажил хөдөлмөр, үйлс, хувь нэмрийг нь үнэлж, Азийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэг (AST) түүнд Vitallink Award шагналыг олгож байв. 2014 оноос хойш бид Профессор П.Батчулуунтай хамтран Монгол Улсад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог ёс зүйг чанд баримтлан бий болгоход идэвхтэй хамтран ажиллаж, зүтгэсээр ирсэн.

Тэрээр БНСУ-д зохиогдсон сургалтын семинаруудад оролцож, жил бүрийн Солонгос-Монголын хуралдаанаар дамжуулан Монголын анхны тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөрийг санаачилж байв. Түүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд монгол хүн эрхтэн шилжүүлэн суулгуулахаар гадаад улс руу олноор зорчдог явдал багасаж, эх орондоо аюулгүйгээр эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг бий болгоход үнэлшгүй хувь нэмэр оруулсан нэгэн билээ. Мөн Профессор П.Батчулуун нь Бүс Нутгийн Тархины Үхэлтэй Донорын Эрхтэн Шилжүүлэн Суулгах Сургалтын (RDCTOT) хөтөлбөрийг үүсгэн байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй Азийн бүс нутгийн хэмжээнд ёс зүйн хэм хэмжээг баримтлан эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг дэмжиж, олон хүний амь насыг аврахад чухал нөлөө үзүүлсэн юм. Бид Профессор П.Батчулууныг хувийн ашиг хонжоо олох зорилгоор хууль бусаар эд, эрхтэн авах хүн биш гэдгийг бүрэн итгэлтэйгээр батлан хэлж чадах байна. Тэр бол олон жилийн турш үнэнчээр ажилласан, олон улсын түвшинд ёс зүйн манлайллаар үнэлэгддэг нэр хүндтэй анагаахын мэргэжилтэн юм.

Профессор П.Батчулуунтай холбоотой хэрэг нь тархины үхэлтэй донороос эд авах зөвшөөрлийн үйл явцтай холбоотойгоор үүссэн гэж бид ойлгож байгаа бөгөөд түүнд хоёр жил зургаан сарын хорих ял оноосон тухай мэдээг сонсоод бид гүнээ цочирдсон. Бидний ойлгож буйгаар уг хэргийг шүүхээс үйл ажиллагааны явцын хяналтад алдаа гарсан хэрэг бус харин буруу ташаа тайлбар өгч илүү эрхтэн авсан гэж үзэж байгаа бололтой. Гэвч бодит эмнэлгийн практикт элгийг авах үед цөсний хүүдийг бүрэн салгах нь анатомийн хувьд боломжгүй байдаг.

Дийлэнх орнуудад элгийг авах үед давхар цөсний хүүдийг авахад тусдаа зөвшөөрөл шаардагддаггүй бөгөөд Профессор П.Батчулуун тухайн үед хүчин төгөлдөр байсан Монгол Улсын заавар, журмыг дагаж мөрдсөн. Иймээс энэ нь тайлбар өгөх үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн шөрмөс авах ажиллагаа тухайн үед хүчин төгөлдөр байсан зөвшөөрлийн хуудас, журамд нийцсэн гэж ойлгож байна. Гагцхүү мэс заслын зүслэг, сорви, ажилбарын дараах гадаад харагдах байдал зэрэгт хангалттай тайлбар хийгдээгүй байж болох бөгөөд Монгол Улсад тархины үхэлтэй донороос эд, эрхтэн авах тухай олон нийтийн ойлголт бүрэн төлөвшөөгүй, хөгжлийн шатандаа явж буй нийгмийн хандлага, тухайн үеийн нөхцөл байдал энэ хэрэг явдалд нөлөөлсөн байх талтай. Ийм нөхцөлд товчхон амаар өгсөн тайлбар нь донорын ар гэрт бүх үр дагаврыг бүрэн ойлгоход хангалтгүй байсан байж мэднэ.

Цаашлаад, Профессор П.Батчулууны өгсөн тайлбартай бүрэн танилцалгүй эмч, эмнэлгийн ажилтнууд зөвшөөрлийн маягтад гарын үсэг зурж, ажлаа үргэлжлүүлсэн процессын алдаа харагдаж байна. Тодорхойлон хэлбэл, эд, эрхтэн авах үйл ажиллагааг гүйцэтгэсэн эмнэлгийн ажилтнууд ч мөн өөрсдөө зөвшөөрлийн маягттай бүрэн танилцаж, гарын үсгээ зураад ажлаа гүйцэтгэх учиртай. Дээрх бүх зүйлээс харахад энд тодорхой удирдамж дутагдсаны улмаас гарсан процессын алдаа байхаас санаатайгаар хууран мэхэлсэн үйлдэл огт байхгүй нь тодорхой байна. Дээрхээс үл хамааран Профессор П.Батчулуун Монгол Улсад тархины үхэлтэй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо нурж болзошгүй гэсэн санаа зовнилоос үүдэн бүх хариуцлагыг өөртөө хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ хандлага нь түүний эмнэлгийн мэргэжилтний хувиар амьдралынхаа туршид баримталж ирсэн үнэт зүйл, ёс зүйн хэм хэмжээг сахин хамгаалж, шударга байдал, тууштай байдлыг батлан харуулж буйн тод жишээ юм. Бидний хувьд энэ хэрэг нь санаатай бус харин тогтолцоо, үйл ажиллагааны бүрэн бус дутуу байдалтай холбоотой гэж үзэж байна. Профессор П.Батчулуун бол ийм дутагдлыг арилган сайжруулах, илүү ёс зүйтэй, ил тод эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог хөгжүүлэх чадвартай, үүрэг хариуцлагаа ухамсарласан мэргэжилтэн юм.

Хүндэт Шүүгч ээ,

Энэ хэрэгт процессын алдаа гарсан ч гэлээ, хувийн ашиг сонирхлоос үүдсэн санаатай буруутай үйлдэл хэзээ ч байгаагүй. Профессор П.Батчулуун нь ямар нэгэн санхүүгийн ашиг олоогүй бөгөөд зөвхөн өвчтөнүүдийн амийг аврах үйлст чин сэтгэлээрээ хандсаар ирсэн. Дэлхийн жишгээр эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ямар ч санхүүгийн ашиг сонирхлын зөрчил илрээгүй, тус зорилгоор уг ажиллагаа хийгдээгүй тохиолдолд эрүүгийн ял оноох нь туйлын ховор үзэгдэл юм. Олон улсын хэмжээнд, хийсэн үйлдэл нь зөвхөн сайн санааны үндсэн дээр, хүний амийг аврах зорилгоор хийгдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг бус иргэний шүүхийн арга хэмжээ, тогтолцооны шинэчлэлээр шийдвэрлэгддэг жишигтэй. Хэрэв энэхүү хэрэгт хэт хатуу ял оноовол энэ нь зөвхөн нэг хүн, түүний ар гэрт нөлөөлөөд зогсохгүй бүхэл бүтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж, Монгол Улсад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд олон нийт итгэх итгэлийг үгүй хийх эрсдэлтэй бөгөөд Монгол улс төдийгүй Ази, Дэлхийн олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах үйлс, шинжлэх ухааны хөгжлийг хойш татсан асуудал болох юм. Ийнхүү ард нийтийн итгэл эвдэрвэл дахин сэргээхэд олон жил шаардагдаж, амь насыг авруулах цорын ганц боломжоо хүлээж буй олон өвчтөнд нөхөж болшгүй хохирол учирч болзошгүй.

Тус хэрэг нь аль хэдийн олон улсын анхаарлыг татсан бөгөөд ирээдүйн эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцад сөрөг жишиг тогтоох аюултай боллоо. Иймээс бид уг хэргийг хэн нэгэнд маш хүнд шийтгэл оногдуулсан хэрэг бус харин системийг сайжруулах, олон нийтийн итгэлийг сэргээх боломж болгон авч үзнэ гэж чин сэтгэлээсээ итгэн найдаж байна. Мөн Монгол Улс болон Монголын жишгээр тогтолцоогоо хөгжүүлж буй олон Азийн орон эд, эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог ёс зүйг баримтлан амжилттай үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж итгэж байна. Хүндэт Шүүгч ээ, Бид Монгол Улсын хууль, шүүхийн тогтолцоо, мөн хүний амь нас, эд эрхтэн, хүний эрхэм чанарыг хүндэтгэх ёсыг гүнээ хүндэтгэн ухамсарлаж байна. Монгол Улс олон улсын жишигт нийцсэн эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байгаад ч бид гүнээ талархаж байна.

Профессор П.Батчулуун нь эмч хүний хувьд хүний амь насыг аврах хариуцлагатай үүргээ биелүүлсэн бөгөөд энэхүү харамсалтай нөхцөл байдал, хэрэг нь хэзээ ч хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй, санаатайгаар хууран мэхэлсэн хэрэг байгаагүй гэдгийг хүндэтгэн үзнэ үү хэмээн та бүхнээс хүндэтгэлтэйгээр хүсэж байна. Профессор П.Батчулууны олон жилийн туршид тууштай зүтгэж ирсэн байдал, оруулсан хувь нэмэр, итгэл зүтгэлийг ойлгон үнэлнэ гэдэгт итгэж найдаж байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах салбарт ажилладаг дэлхий нийтийн эмч, мэргэжилтнүүд энэхүү хэрэгт санаа зовнин, анхаарал хандуулж гарах үр дүнг анхааран, итгэн хүлээж байна. Бид бүгдийн итгэл найдварыг харгалзан үзэж, анхааралдаа авна уу гэж хичээнгүйлэн хүсье.

Монголын олон мянган өвчтөн, эмч нар шинэ амьдралын боломжийг хүлээж буй энэ үед, энэхүү асуудалд та бүгдээс энэрэнгүй, ухаалаг шийдвэр гаргана гэдэгт чин сэтгэлээсээ найдан энэхүү хүсэлтээ илгээлээ.

-Kim, Yeong Hoon (гарын үсгээр баталгаажсан)

Ahn, Curie (гарын үсгээр баталгаажсан)

-Виталинк ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга;

-Инжэ Их Сургуулийн Бөөр судлалын профессор;

-Бусан Пэйк эмнэлэг Виталинк Интернэшнл ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн;

-Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга;

-Рафаэль Нанүм Сангийн Ерөнхийлөгч, Рафаэль Интернэшнл;

-Сөүл Үндэсний Их Сургуулийн хүндэт профессор;

-Үндэсний Анагаахын Төвийн Бөөр Судлалын Тасаг (Хүснэгтэд холбогдох салбарын 31 эмч, мэргэжилтний овог нэр, харьяа байгууллага, имайл хаяг болон гарын үсэг)

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Уржигдар 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Уржигдар 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Уржигдар 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа