Ц. Туваан: Түлш, бензин тасалдуулахгүй байх нь миний толгойны өвчин. Тиймээс ОХУ-тай хийх хэлэлцээртээ онцгой анхаарч, хэлэлцээрээ  батлуулна

Ц. Туваан: Түлш, бензин тасалдуулахгүй байх нь миний толгойны өвчин. Тиймээс ОХУ-тай хийх хэлэлцээртээ онцгой анхаарч, хэлэлцээрээ батлуулна


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны эрхлэх асуудлын хүрээнд хийгдэж буй салбарын томоохон ажлууд, ялангуяа "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хэлэлцээр, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль” болон Ураны хөрөнгө оруулалтын гэрээ, Бадрах энержи компани болон иргэдийн дунд үүсээд байгаа нөхцөл байдал, Алт-3 аян зэрэг ойрын үед олон нийтийн анхаарлыг татаж буй цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Хамтарсан Засгийн газар байгуулагдснаар уул уурхайн яамыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болгосон. Энэ хугацаанд юу амжуулав?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад 9 сар гаруй болж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 30, улсын  төсвийн орлого бүрдүүлэлтийн 37, экспортыг бүтээгдэхүүний 94 хувийг  бүрдүүлдэг. Том салбар. Асуудал ч ихтэй, ажил ч ихтэй  юм.

Аж үйлдвэржилтийн бодлогыг  түлхүү явуулах нь энэ Засгийн газрын нэг том амбиц. Өнгөрсөн 9 сарын хугацаанд хэд хэдэн томоохон асуудлууд шийдэгдсэн. Намрын чуулганаар хэлэлцүүлж,  Гашуунсухайт-Ганц модны холболтыг дуусгасан. Ирэх 5-р сарын эхний долоо хоногт Нүүрс худалдааны гэрээ хэрэгжиж эхэлнэ.

Түүнчлэн 5-р сарын 14-нд төмөр замын бүтээн байгуулалт албан ёсоор нээлтээ хийнэ. Мөн сарын 14-ны дотор уул уурхайн хүчин чадлын гэрээ зурснаар энэ гурван том асуудал шийдэгдэх юм.

Дэлхийн худалдааны дайн, Трампын тарифын тусгал  манай улсад ч мөн  нөлөөлж байна. Энэ хямралыг нүүрсээ гэрээний дагуу биржийн үнээр биш тогтвортой үнээр борлуулах урт хугацааны гэрээтэй тулдаа гайгүй давж гарах нь.

Хоёрдугаарт, Оранагийн гэрээтэй холбоотой асуудал. Өнгөрсөн долоо хоногт “Бадрах Энержи” компанийн захирлын  биед халдсан явдал олон улсад шуугиан тариад байна. Манайд хөрөнгө оруулагч олон улсууд Элчин сайдын яамаар дамжуулан асуудал тавьж байна. Гэхдээ бид бүх түвшиндээ анхаарал тавин ажиллаж байна. 

- Танай яамны хариуцаж буй өөр нэг анхаарал татах асуудал бол газрын тосны үйлдвэр. Энэ тухайд?  

- Газрын тосны үйлдвэрийн ажил урагштай яваа. Энэтхэгийн Эксим банктай урт хугацааны хэлэлцээр хийж байж, Намрын чуулганаар санхүүжилтийн асуудлаа шийдүүлсэн. 2028 онд эхний бүтээгдэхүүнээ авахаар төлөвлөсөн ч 2027 оны гуравдугаар улирлаас түлш шатахуунаа шахаж эхэлнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй ажиллаж байна.

Петро Чайна гэж салбартаа дэлхийд гуравдугаарт ордог том группийн хөрөнгө оруулагчидтай бид хамгийн дээд түвшинд ярилцаж байна. ТУЗ-ийн дарга,  Гүйцэтгэх захирлын түвшний хэлэлцээг Монголын талаас миний бие ахлан ажиллаж байна. Гурван чухал асуудал бий. Нэгт, 350 тэрбум төгрөгийн татварыг хэрхэн төлөх вэ. Хоёрт, орон нутаг болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах вэ. Энд нэг бэрхшээлтэй асуудал босож ирдэг нь эмэгтэй дарга нартай төрийн бус байгууллагууд гэдэг хэллэг хүртэл гарчихлаа. Тэргүүнээр нь дандаа эмэгтэйчүүд ажилладаг эдгээр байгууллагуудтай харилцахад үнэхээр бэрхшээлтэй байдаг талаар бүр Хятадын талаас сануулж хэлдэг.

Гэхдээ бид “Петро Чайна Дачин Тамсаг”-тай 2013-2014 оны түвшинд хүрч 450, 850, улмаар 2028 онд 1 сая тонн нефть авахаар зорьж байна.

Нэг гаж гэхээр тогтолцоо байдаг л даа. Уул уурхайн бүх том компаниуд Эрдэнэс Монгол компанийн харьяанд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдын удирдлагад байдаг. Манай яам зөвхөн бодлого барих хэмжээнд явдаг. Үйл ажиллагаа, удирдлагын бодлогод оролцдоггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл уурхайнууд маань уул уурхайн яамандаа харьяалагддаггүй гаж гэхээр бүтэцтэй. Газрын тос боловсруулах үйлдвэр ч мөн адил Эрдэнэс Монголын харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд үйл ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсгийн ахлагч гэсэн сэжмээр холбогддог.  

Манай яамны хариуцаж байгаа дөрөв дэх онцлох ажил бол Үйлдвэрлэл технологийн парк. “Эрдэнэс” ҮТП /үйлдвэр технологийн прак/ гээд зэс, ган, нүүрс, жонш, барилга, химийн зэрэг 6 төслийн нэгжтэй. Дор бүрнээ 6-7 хүний бүрэлдэхүүнтэй. Эзэнжүүлж ирсэн нь чухал юм. Нэг нь компани болсон.

Тухайлбал “Эрдэнэс” зэс хайлуулах үйлдвэрийн захирлаар миний зөвлөх Өлзийбаяр томилогдсон. Үйл ажиллагаа нь эрчимжээд явж байна.

- Дэлхийн худалдааны дайн, тарифын зөрчлийн сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр ямар  ажлууд хийж байна вэ?     

- Засгийн газар дээр бодлого боловсруулж байгаа. Түүний нэг томоохон ачааллыг манай яамны хариуцсан. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах явдал. Өнгөрсөн долоо хоногт оруулсан Биржийн тухай хуулийг татан аваад хоёр салгаж оруулахаар ажиллаж байна. Хоёр зүүлтийг нь татаж салгаж оруулах юм.

Цөмийн энергийн газар гэж 100 гаруй хүнтэй газар байсныг татан буулгасан. Боловсролын яамны харьяанд байсан Цөмийн энергийн комиссыг мөн буулгаж манайх хамаарах болсон.  Цаашдаа Орос, Чех, Хятад гээд урантай холбоотой үйл ажиллагаа өргөжнө.  Агентлагийг нь байгуулаад эзэнжүүлээд өгчихье гэж байгаа юм.

Дараагийн нэг зүүлт нь  value exchange  буюу бүтээгдэхүүн солилцооны асуудал. Бид энэ хямралыг даван туулахын тулд бүтээн байгуулалт хийж, иргэдээ ажилтай, орлоготой байлгахыг зорьж байна.

Нэг том асуудал нь Монгол Улс үйлдвэрлэгч биш импортлогч улс. Өнөөдрийн байгаа 5,2 тэрбумын валютын нөөц бол улсын ердөө 3 сарын л хэрэглээ. Энэ мөнгийг яаж хадгалах вэ гэдэг асуудал бол бид өөрсдөө арматур, тоног төхөөрөмж гэхчлэн гаднаас авдаг зүйлээ уул уурхайн бүтээгдэхүүн  солилцоогоор хийхээр бодлого явуулж байна. Засгийн газар дээр хэлэлцээд УИХ эцэслэн батлах боломжтойгоор хуулийн төслөө оруулсан. Харамсалтай нь босго давж чадсангүй. Энийгээ ирэх 7 хоногт өргөн барих Худалдан авах ажиллагааны хуулинд оруулаад явъя гэдэг шийдэлд хүрээд явж байна.

 

- Заавал ийм хууль оруулах зайлшгүй үндэслэл, шаардлага нь юу вэ?

- Засгийн газраас 14 мега төсөл, нэмээд Улаанбаатар хотын хэрэгжүүлэх 24 мега төсөл, бүгд томоохон санхүүжилт шаардах төслүүд. Хамгийн багадаа 50 сая, дээшээ 2 тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт шаардах төслүүд учраас эд нарыг санхүүжүүлэх арга хэрэгслийг дан ганц нүүрсээр биш уул уурхайн компаниуд дээр төрийн өмчит болон орон нутгийн өмчит уул уурхайн компаниуд дээр байгаа лиценз болон олборлож байгаа түүхий эдээ валютаар биш оронд нь шууд бүтээн байгуулалт авья гэдэг концепци явж байсан. Энэ асуудал дангаараа дэмжигдээгүй учир Худалдан авах ажиллагааны тухай хуулинд багтааж, бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх бодлого баримталж байна.

- Сүүлийн үед нийгмийн анхаарлыг асар ихээр татаж буй Агаарын хөлгийн түлш нийлүүлэх асуудлын тухайд мэдээлэл өгөөч?

- Өнгөрсөн оны намар ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путиныг ирэхэд би ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Цивилевтэй хоёр хэлэлцээр зурсан юм. Нэг нь Монгол Улсыг  газрын тосны бүтээгдэхүүнээр хангах Засгийн газрын хэлэлцээр, нөгөө нь Агаарын хөлгийн түлшний гэсэн хоёр хэлэлцээрт гарын үсэг зурсан.  Агаарын хөлгийн түлшийг урьдчилсан байдлаар зурсан. Дотоодын процедурыг гүйцээсний дараа хэрэгжиж эхлэхээр тохирсон. Тэрхүү дотоодын процедурыг гүйцээх гэж байгаад пауз авчихлаа. Гэхдээ энэ хэлэлцээрүүд үргэлжилж байгаа.

Бидний зүгээс энэ хоёр хэлэлцээрийг тусдаа хийнэ гэж нэлээн үзсэн. Оросын талаас “пакетно” буюу хамтад нь хийнэ гэсэн нөхцөл тавьсан. “Чайна энержи” дээр Хятадын талаас гурвыг цогцоор гэдэгтэй ижил нөхцөл тавьсан гэсэн үг. Ийм нөхцөл байдалтай явж байгаа.

- Газрын тос болон агаарын хөлгийн түлш нийлүүлэх асуудал өмнө нь ямар нөхцөл байдалтайгаар явагдаж байсан бэ?

Өмнө нь манай

- Өмнө нь Монгол Улсад нийлүүлэгдэж байгаа газрын тосны бүх төрлийн бүтээгдэхүүн ямар ч хэлэлцээргүй явж ирсэн. Тиймээс энэ асуудлыг уржнан өвлийн бензин тос тасарчихдаг шиг нөхцөл байдалд оруулчихгүйн тулд хэлэлцээрээ хийж эхэлсэн. Гэтэл айлын талаас пакетно буюу хамтад нь гэчихээр энэ хэлэлцээр хийгдэхгүй бол нөгөө хэлэлцээр ч явахгүйд хүрсэн. Ийм нөхцөл байдалтай хүлээгдэж байна.

- Тэгвэл энэ хэлэлцээрийг хийхгүй бол гарах сөрөг үр дагавар юу вэ?

- Орост ахиад нефтийн тоног төхөөрөмж халдлагад өртөх юм уу эсвэл экспортын хориг тавих шийдвэр гарлаа гэхэд бидний нөхцөл байдал хүндэрнэ. Ингээд бид энд байгаа Элчин сайд, ОХУ-д сууж байгаа Элчид сайд, цаашилбал “Газпром”-ын захирал руу ч юм уу ярьж, манайхыг түлшээр таслахгүй биз дээ гэдэг яриа руу орох нөхцөл байдал хэвээрээ байгаа.

Монгол Улсын хэрэглэж байгаа нийт шатахууны 97,4 хувь нь дизель, АИ92, А80 төрлийн бензин, 2,6 хувь нь онгоцны түлш байдаг. Тэгэхээр үүнийгээ хурдан баталгаажуулж авах гэсэн өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудах бодлого явж байсан. Харамсалтай нь одоогоор зогсолтын байдалд орчихлоо.

Бидний зүгээс ч гэсэн хугацааг нь тулгаад оруулчихсан, олигтой сайн тайлбарлаж, ойлгуулж чадаагүй байхдаа тэр чигт нь оруулсан алдаа бол гарсан. Нэлээн яаруулчихсан юм. Яагаад гэвэл 5-р сард Ялалтбн баярын 80 жилийн ой болж байгаа. Ерөнхийлөгчийн түвшний нэлээн том айлчлалын баг ОХУ, Ялалтын баярт оролцоно. Үүнээс өмнө албажуулаад авчихъя гээд жаахан яарсан тал бий.

Ингээд миний зүгээс УИХ-ын гишүүдийн саналыг тусгасан агуулга бүхий бичгээ Орос руу явуулсан. Оросын тал ойрын хугацаанд засаж залруулаад явья гэсэн хариуг эхний байдлаар өгсөн. Тиймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр түр хойшлуулчихаад байж байна.

Гол ойлгох асуудал 97,4 хувийн бензин түлш тогтвортой нийлүүлэх хэлэлцээр давхар явж байгаа гэдгийг та хэд маань ойлгоорой.

Ер нь бол газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг хариуцдаг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувьд энэ бол маш том толгойны өвчин. Удахгүй эхлэх хаврын тариалалт мөн эдийн засаг, төсвийн гол түшиц уул уурхай дээр бензин тос тасалдвал асуудал үүснэ. Тиймээс энэ асуудлуудыг удаахгүй дуусгана.

- Тэгвэл Хаврын чуулгандаа багтаж батлах нь ээ?

- Манай яамны зүгээс Хаврын чуулган дуусахаас өмнө Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрээс гадна Худалдан авах ажиллагааны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, мөн Баялгийн сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг парламент руу оруулна.

- Баялгийн сангийн тухай хууль батлагдаад удаагүй байгаа. Чухам ямар өөрчлөлт орох вэ? Баялгийн сангийн тухай хууль 2024 онд батлагдсан.

Энгийнээр хэлэхэд Баялгийн сан маань дотроо гурван сантай. 2030 оноос хойш ашиглах Ирээдүй өв сан, 65 хувийн АМНАТ энэ санд төвлөрдөг. Иргэдэд хүртээлтэй нь Хуримтлалын сан. Энэ санд АМНАТ-ын орлого ордоггүй. Гэхдээ огт ордоггүй бас биш, тусгай АМНАТ энэ сан руу ордог. Гэхдээ маш бага хувь хэмжээтэй. Хуримтлалын санд зөвхөн төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг ордог. Иймээс Хуримтлалын сангийн орлого болон хууль нь ард иргэдэд таалагдахгүй байна. Жилд зуун хэдэн мянга, зуун хэдэн мянгаар ордог нэг тийм дусагнасан байдалтай орлого хуримтлагддагийг ард иргэд ойлгохгүй байгаа. Тиймээс энэ хуулинд өөрчлөлт оруулахаар яригдаж байна.

Тодруулбал, бидний нэрлэж заншсанаар бол АМНАТ /Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-ийг Үндсний баялгийн сангийн төлбөр гэдэг нэртэй болгохоор яригдаж байгаа. Ингээд Ирээдүй өв сан руу ордог АМНАТ-ийн 65 хувийг Хуримтлалын сан руу мөн адил ордог байхаар өөрчлөх юм. Тэгж байж иргэдийн Хуримтлалын сан руу нэлээн ахиу мөнгө орж болохоор байгаа юм. Түүнчлэн уул уурхайн салбарт тулгамдаж байгаа нэг асуудал бол орон нутгийнхантай учраа олох явдал. Жишээ нь Өмнөговь, Дорноговийнхон битүү гомдол мэдүүлдэг. Бид маш их уул уурхай ашиглуулж байна, тэглээ гээд бидэнд наалдсан юм алга. Бүгдийг нь Сангийн яам татаж аваад бүх аймгууд руу ижил тэнцүү хуваарилалт хийчихдэг. Хөвсгөл аймаг, Ховд аймаг яахаараа уул уурхайг эсэргүүцэж, эсэргүүцчихээд уул уурхайгаас олсон орлогыг бидэнтэй адилхан хүртдэг юм, шударга биш байна гэдэг асуудлыг тавьсаар ирсэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд АМНАТ-ын тодорхой хувийг Орон нутгийн хөгжлийн сан руу оруулъя, энэ мөнгийг уул уурхайтай аймаг, сумдад нь илүү өгдөг байдлаар энэ асуудлыг шийдье гэдэг ойлголцолд хүрсэн. Энэ мэт өөрчлөлтүүд Баялгийн сангийн тухай хуульд орохоор яригдаж байна.

Засгийн газраас “Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар товч мэдээлэл өгөөч?

Дэлхийн зах зээл дээр нэг унц алт 3000 ам.доллар давчихсан байгаа энэ үед алтны олборлолтыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Иймээс Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Уул уурхайн биржээр арилжаалагддаг 5 бүтээгдэхүүний нэгнийх нь үнэ гайгүй, бусдынх нь үнэ унасан үед гайгүй нэгээ түшиглэж хямралыг даван туулна. Өөрөөр хэлбэл нүүрсний үнэ унаж байгаа энэ үед бид алтны олборлолт,  нийлүүлэлтээ нэмэгдүүлж байж 5 тэрбумаас доошоо орчих гээд айлгаад байгаа валютын нөөцөө хангах юм.

Алтны тухайд гол асуудал, ачаа нийт алтны лицензийн 85 хувийг шороон орд, 15 хувийг нь үндсэн орд эзэлж байна. Гэтэл тушааж буй алтны 85 хувийг нь үндсэн орд, 15 хувийг шороон орд тушаадаг буюу урвуу хамааралтай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилготой “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Айлын шоовдор хүүхэд гэдэг шиг хаана орох уу, алийг дагаж орох уу гэж маш олон хуулиудын ард зүүгдэж явсаар байгаад үнэнтэйгээ нүүр тулж, дангаараа орохоор болж байна. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орно.

 

 

Үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ

1 цаг 14 мин

“Медиа групп” хүрээгээ тэлсээр...

12 цаг 22 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 15 мин

Дарга нарын бүсчилсэн зугаалгад төрийн алба сөхөрч гүйцлээ

2025-04-29

Б.Цэрэнноров: Өөх шилжүүлэн суулгах болон галбиржуулах мэс заслын эрэлт урьд өмнө байгаагүйгээр хурдацтай өсөж байна

2025-04-29

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хувийн бизнесээ цэцэглүүлэхийн төлөө Засгийн газрын шийдвэр, олон улсын хэлэлцээг ч хувьдаа ашигтайгаар гаргуулж чаджээ

2025-04-29

Олныг талцуулсан спикерийн гэргий Д.Бямбасүрэн гэж хэн бэ?

2025-04-28

Ц. Туваан: Түлш, бензин тасалдуулахгүй байх нь миний толгойны өвчин. Тиймээс ОХУ-тай хийх хэлэлцээртээ онцгой анхаарч, хэлэлцээрээ батлуулна

2025-04-28

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-28

​​​​​​​Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн GOLDEN HITS тоглолт рок, поп, хип хоп оддыг нэгтгэнэ

2025-04-28

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-28

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан хүүхэддээ амьдралын олйгуулахын тулд хогийн цэгийн ядуусыг жишиг болгосон гэв

2025-04-28

Д.Трамп дахин сонгогдсноор салалтаа түр хойшлуулсан АНУ-ын тэргүүн хатагтай Меланиагийн атгасан тамга хөзөр юу вэ?

2025-04-28

УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг: Хүннү хотын захирагчаар би биш Мөнхөөгийн Батбаяр гэж хүн ажилладаг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье!

2025-04-28

Хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэнд үзүүлэх үйлчилгээний зураглалыг тодорхой болгоно

2025-04-25

“БОЛЬШОЙ ТЕАТР”-ЫН ГОЦЛООЧИДТОЙ ХАМТАРСАН “ЖИЗЕЛЬ” БАЛЕТ МОНГОЛЫН ТАЙЗНАА АМИЛНА

2025-04-25

Шархалсан далавчтай дуулах ямар байдаг бол...

2025-04-25

П.Батчулуун эмчтэй холбоотойгоор ОУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах салбараас Монгол Улсын шүүх байгууллагад хандан захидал ирүүлжээ

2025-04-25

Ө.Ганзориг: Бондын зах зээлийг хөгжүүлэхэд төрийн зүгээс ийнхүү санаачлан ажиллаж байгаад талархаж байна

2025-04-25

Иргэдэд хямд гурил идэх сонголтыг нь үлдээнэ үү

2025-04-24

Д.Трамп дахин сонгогдсноор салалтаа түр хойшлуулсан АНУ-ын тэргүүн хатагтай Меланиагийн атгасан тамга хөзөр юу вэ?

2025-04-28

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хувийн бизнесээ цэцэглүүлэхийн төлөө Засгийн газрын шийдвэр, олон улсын хэлэлцээг ч хувьдаа ашигтайгаар гаргуулж чаджээ

2025-04-29

Олныг талцуулсан спикерийн гэргий Д.Бямбасүрэн гэж хэн бэ?

2025-04-28

“БОЛЬШОЙ ТЕАТР”-ЫН ГОЦЛООЧИДТОЙ ХАМТАРСАН “ЖИЗЕЛЬ” БАЛЕТ МОНГОЛЫН ТАЙЗНАА АМИЛНА

2025-04-25

Шархалсан далавчтай дуулах ямар байдаг бол...

2025-04-25

Ц. Туваан: Түлш, бензин тасалдуулахгүй байх нь миний толгойны өвчин. Тиймээс ОХУ-тай хийх хэлэлцээртээ онцгой анхаарч, хэлэлцээрээ батлуулна

2025-04-28

Б.Цэрэнноров: Өөх шилжүүлэн суулгах болон галбиржуулах мэс заслын эрэлт урьд өмнө байгаагүйгээр хурдацтай өсөж байна

2025-04-29

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан хүүхэддээ амьдралын олйгуулахын тулд хогийн цэгийн ядуусыг жишиг болгосон гэв

2025-04-28

УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг: Хүннү хотын захирагчаар би биш Мөнхөөгийн Батбаяр гэж хүн ажилладаг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье!

2025-04-28

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-28

Хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэнд үзүүлэх үйлчилгээний зураглалыг тодорхой болгоно

2025-04-25

​​​​​​​Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн GOLDEN HITS тоглолт рок, поп, хип хоп оддыг нэгтгэнэ

2025-04-28

Дарга нарын бүсчилсэн зугаалгад төрийн алба сөхөрч гүйцлээ

2025-04-29

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-28

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 15 мин

“Медиа групп” хүрээгээ тэлсээр...

12 цаг 22 мин

Үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ

1 цаг 14 мин

Сурталчилгаа