Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Увс аймгийн 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаан өчигдөр /2025.07.30/ хоёр дахь өдрөө үргэлжилж түрүү магнайгаа тодрууллаа. Тус барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь түрүүлж түмэн олонд хүндлэгдлээ. Түүний гэргийг н.Саранжаргал гэдэг бөгөөд Дархан-Уул аймгийн уугуул бүсгүй. Хосууд хоёр хүү, нэг охинтой. Том хүү нь одоо 10 настай. Ард түмэн түүнийг дараагийн Дархан аварга хэмээн өхөөрддөг байна.
Дархан аварга Н.Батсуурийн өвөө нь улсын начин Ж.Гэлэг, аав нь улсын харцага Г.Намсрайжав, авга ах нь улсын начин Г.Даваасамбуу, олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү гээд бөхийн удамт гэр бүлээс тодорсон дархан аварга 2013 онд улсын харцага, 2014 онд улсын арслан, 2018 онд улсын аварга болж, 2019 онд улсын арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсний улмаас 2021 онд давааг нь нөхөн олгож "Даян аварга" цолыг хүртээсэн юм.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
