ТООЦООЛОЛ: Тойргийн гишүүн тус бүрд 15 тэрбум төгрөг хуваарилбал улсын төсвөөс 1.1 их наяд төгрөг хасагдана

ТООЦООЛОЛ: Тойргийн гишүүн тус бүрд 15 тэрбум төгрөг хуваарилбал улсын төсвөөс 1.1 их наяд төгрөг хасагдана

2024 онд Монгол Улсын парламентад анх удаа 126 гишүүн тангараг өргөсөн юм. Тэднээс 78 нь тойргоос сонгогдсон. Өчигдөр /2025.07.24/ Засгийн газраас тойргийн гишүүдэд тус бүрд нь 15 тэрбум төгрөг санал болгож байна гэсэн асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара шүгэл үлээв. Улмаар парламентын хэд хэдэн гишүүд энэ асуудалд эсэргүүцлээ илэрхийлээд байна. Тухайлбал,

 УИХ-ын гишүүн Ч.Номин: Тойргийн гишүүдэд 15 тэрбум төгрөг тараах байдлаар нөлөөлөхийг дэмжихгүй. Засгийн газар төсвөө захиран зарцуулах ажлаа хий. УИХ хуулиа баталж, хяналтаа тавина

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Тойргийн мөнгө хуваарилна гэдэг нь УИХ-ын хяналтыг сулруулах хуйвалдаан, авлигыг бэхжүүлж, шударга бус үйлдэл юмгэв.

УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэж батлах болохоор өөрийн сонгогдсон тойрог руугаа төсвийн хөрөнгийг зүтгүүлдэг, ахиухан төсөв батлуулан авах гэдэг хүсэл эрмэлзэл нь тойргийн мөнгийг бий болоход нөлөөлсөн гэгддэг. 

УИХ-ын гишүүний сонгогдсон тойрогт тухайн гишүүний саналыг үндэслэн зарцуулахаар төсөвт тусгайлан баталж байгаа мөнгө буюу одоогийн яригдаж буй 15 тэрбум нь анх 

2004 онд 10 сая төгрөгөөр эхэлж, 

2006 онд 100 сая, 

2007 онд 250 сая, 

2008 онд 500 сая, 

2009 онд нэг тэрбум төгрөг болж анхны дүнгээсээ хэдэн мянга дахин нэмэгдсээр.

УИХ-ын гишүүдийн тоо ч мөн нэмэгдсэн. Тооцоолж үзвэл, Одоогийн УИХ-ын нийт тойргоос сонгогдсон 78 гишүүн тус бүрд 15 тэрбум төгрөг хуваарилбал нийт 1.1 их наяд төгрөг улсын төсвөөс хасагдах юм.

Төсвийн хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Төр засгаа, бидэнд ижил, хүртээмжтэй, тэгш үйлчилгээ үзүүлсний хариуд бид тэднийг санхүүжүүлдэг. Гэтэл гишүүдийн тойргийн мөнгийг "чимж", зөвтгөх нэг шалтгаан болж ирсэн зүйл нь орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт гэсэн хэдэн үг. Үнэхээр хөрөнгө оруулалт хаана хаанаа хэрэгтэй байгаа ч хүрэх ёстой газраа хүрч, хэрэгцээтэй зүйлдээ зарцуулагдаж, орон нутаг, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд жаахан ч гэсэн хөшүүрэг болж байна уу гэвэл өөр асуудал. Гэтэл тийм биш юм.

УИХ-ын гишүүдийн хувьд энэ нь гишүүдийн мөнгө биш. Зам тавих, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга шинээр барих зэрэг гишүүдийн тавьсан хөрөнгө оруулалтын саналуудыг шийдвэрлэх зорилгоор тойрог бүрд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын зардлыг тусгадаг.

Угтаа гишүүд тойргийнхоо нутаг дэвсгэр дэх сум, дүүрэг баг, хороондоо эмнэлэг сургууль бариулах гэж зүтгэх нь мэргэжилтнүүдийн боловсруулсан төсвийг задлахад хүргэдэг. Уг нь УИХ-ын гишүүн сонгогч бидний амьдардаг нутаг дэвсгэрт эмнэлэг, сургууль барих үүрэггүй. Энэ ажлыг Засгийн газар хийх ёстой. Хаана хэзээ  эмнэлэг, сургууль барих хэрэгтэй болох талаар  судалгаа, тооцоо хийж байгаа хөрөнгөндөө захирагдан төлөвлөгөө хийх ёстой. Гэхдээ гишүүд ч мөнгөтэй хүний царай гаргадаг, сонгогчид ч тэднээс эмнэлэг, сургууль нэхдэг. Энэ нь харин даамжраад гишүүний “тойргийн мөнгө” гэсэн бохир тодотголтой болов.

Ажвал, Одоогоос 10 жилийн өмнөөс эл тойргийн мөнгийг тусгаж үрэлгэн төсөв баталж УИХ-ын гишүүд нь халаасаа түнтийлгэж аваад дараагийн сонгуулийнхаа карьерыг хөөж тойргоо усалж эхэлдэг. Дараа нь энэ олон тэрбумыг гишүүд хаана, юунд зарцуулснаа огтхон ч тайлагнадаггүй. Үүний үр дүнд улсын төсөв хэдэн их наядын алдагдалтай гардаг байна.  

 

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

8 цаг 25 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

9 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

10 цаг 26 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

12 цаг 32 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

12 цаг 37 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

12 цаг 41 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

15 цаг 23 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

15 цаг 54 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

16 цаг 10 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

17 цаг 10 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

2026-04-24

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

2026-04-24

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

2026-04-24

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

2026-04-24

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

2026-04-24

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

2026-04-24

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Сурталчилгаа