Америкийн мэс засалчид 19 настай өвчтөний хүзүүний дээд нугалмын хорт хавдрыг анх удаа нүдний ухархайгаар дамжуулан авчээ.

Америкийн мэс засалчид 19 настай өвчтөний хүзүүний дээд нугалмын хорт хавдрыг анх удаа нүдний ухархайгаар дамжуулан авчээ.

Мэс засал амжилттай болсон тухай “The Washington Post” сонинд, мөн Мэрилендийн их сургуулийн Анагаах ухааны төв мэдээлсэн байна.

Трансорбитал буюу нүдний ухархайгаар хийгддэг эндоскопын мэс заслын аргыг зарим тохиолдолд нүдний ухархай, гавлын ясны урд ба дунд хөндий, хамрын дайвар хөндий болон гавлын доторх судасны мэс засалд ашигладаг.

Харин хүзүү нурууны мэс засалд энэ аргыг өнөөг хүртэл хэрэглэж байгаагүй юм. Мэриленд муж улсын оршин суугч Карла Флорес 18 настайдаа жолооны курст суралцаж байхдаа нэг зүйл хоёр харагдаж, дүрс давхарлаж харагдаж байгааг мэдэрсэн байна. Олон сарын турш хийсэн оношилгоо, эмчилгээ үр дүнд хүрээгүй тул нүдний эмч түүнийг мэдрэлийн мэс заслын эмч Мохамед Лабибтай уулзахыг зөвлөжээ.

Шинжилгээгээр түүний гавлын ясны урд хэсэгт маш ховор төрлийн хорт хавдар илэрсэн бөгөөд уг хавдар нь тахианы өндөгний хэмжээтэй болж, зүүн нүд болон харааны мэдрэлийн судлыг нь дарсан байжээ. Уг хавдрыг хоёр удаагийн мэс заслаар, найман хоногийн зайтайгаар авчээ.

Эхлээд гавлын ясыг нээж (трепанаци хийж), дараа нь хамрын хөндийгээр мэс засал хийсэн байна. Гэвч мэс заслын үеийн нарийн шинжилгээний явцад түүний хүзүүний дээд нугалмуудыг хамарсан өөр нэг хавдар илэрсэн нь нугасны сувгийг нарийсгаж, тархины амин чухал үйл ажиллагаанд шууд нөлөөлөх эрсдэл бүхий байрлалтай байв. Ийм төрлийн хавдрыг хүзүүний зөөлөн эдээр дамжуулан авах нь маш төвөгтэй бөгөөд гүрээний тараагуур судас, хүзүүний венийн судас, гавлын ясан доторх мэдрэлийн судлууд, дунд чихний хөндийг залгиуртай холбосон сувгийг гэмтээх эрсдэлтэй.

Мөн мэс заслыг амны хөндийгөөр хийвэл халдвар авах аюултай байжээ. Иймээс Лабиб эмч трансорбитал аргыг ашиглах боломжийг судалж эхэлсэн байна.

Тэрбээр энэ аргыг хэдэн жилийн турш хүний цогцос дээр хийсэн туршилтын явцад боловсруулсан бөгөөд 2023 онд энэ аргынхаа талаар “Journal of Neurosurgery” сэтгүүлд өгүүлэл нийтэлжээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

13 цаг 45 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

15 цаг 25 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

16 цаг 46 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

17 цаг 41 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

21 цаг 55 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

13 цаг 45 мин

Сурталчилгаа